Японы томоохон компаниуд армиа санхүүжүүлэхийг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Японы томоохон компаниуд армиа санхүүжүүлэхийг хүсэхгүй байна

Японы томоохон компаниуд армиа санхүүжүүлэхийг хүсэхгүй байна

Япон улс батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их хэмжээгээр нэмэгдүүлж буй. Тодруулбал, тус улс нь Хятадын Зүүн Хятадын тэнгис дэх болзошгүй заналхийллээс сэргийлэхийн тулд таван жилийн хугацаанд 315 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг цэргийн салбартаа хийхээр төлөвлөжээ.

Гэвч тус улсын зарим алдартай брэнд батлан хамгаалахын салбарт хөрөнгө оруулах дургүй байдаг. "Toshiba Corp", "Mitsubishi Electric Corp", "Daikin Industries Ltd" зэрэг компани олон жилийн турш Японы Өөрийгөө хамгаалах хүчинг санхүүжүүлсэн. Тиймээс эрх баригчдын гол стратеги нь эдгээр компанийг үргэлжлүүлэн ятгах явдал юм. Компаниуд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа ч төлөвлөгөөт цэргийн тэлэлт дуусах цагт тэрхүү үйлдвэрүүд нь сул зогсолтод орж, санхүүгийн эрсдэл хүлээх вий гэсэн болгоомжлол байна.

Ерөнхий сайд Фүмио Кишида батлан хамгаалахын үйлдвэрлэлийг үндэсний аюулгүй байдлын гол тулгуур гэж тодорхойлсон. Гэвч Японд АНУ-ын "Lockheed Martin Corp", Их Британийн "BAE Systems PLC" зэрэг компани шиг батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбартаа толгой цохих компани байдаггүй. Батлан хамгаалахын салбарт хөрөнгө оруулдаг компаниуд нь илүү энгийн бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг аж. Тухайлбал, "Daikin Industries Ltd" нь агааржуулагч, "Toshiba Corp", "Mitsubishi Electric Corp" нь электрон бараа үйлдвэрлэдэг.

Японы батлан хамгаалахын хамгийн том компани бол "Mitsubishi Heavy Industries" юм. Тус компани нь Японы дараагийн тийрэлтэт сөнөөгч онгоц болон шинэ алсын тусгалын пуужингуудыг бүтээж байна. Гэхдээ бизнесийн ихэнх хэсгийг нь иргэний агаарын хөлгийн эд анги, цахилгаан станцын тоног төхөөрөмж, үйлдвэрийн машин эзэлдэг. Өнгөрсөн онд л гэхэд тус компанийн олсон орлогын аравны нэг хувийг батлан хамгаалахын салбарт зориулжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж