Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгав

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгав

Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгав

Шүүхээс талийгаач Г.Алтан болон Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг есөн жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авахдаа "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргуулж, 40 сая ам.долларыг төлсөн. “Жаст”-ын Ш.Батхүү 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Тэрбээр Дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авчээ. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий гэдгийг ч улс төр, эдийн засгийн хүрээнийхэн хэлдэг.

Тэрбээр зээл авах үедээ "Олон овоот", Хадгаламжийн банк, Жаст группын хувьцааг эзэмшдэг байсан. Тэрбээр  “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэнээ  2013 онд сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж