Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав | News.MN

Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Турк, Сири газар хөдлөлт

Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн хоёр мужид аадар бороо орон, үер бууж, 14 хүн амиа алджээ. Олон мянган хүн орон гэргүй болснос гадна сураггүй болсон таван хүн байна. Тэднийг аврах багийнхан хайж байгаа гэж Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдлээ.

Үерийн улмаас Адъяаман, Шанлиурфа мужуудад нөхцөл байдал тун хүнд байна. Гудамж талбай усаар дүүрэн, машинууд урсаж, газар хөдлөлтөд өртсөн хүмүүс хоргодож байсан хуарангууд усанд автжээ. Нас барагсдын 12 нь Шанлиурфа хотод байгаа бол Адъяаманд хоёр нь байна. Усанд автсан гудамж талбайгаас хүмүүсийг завиар нүүлгэн шилжүүлж байна. Зарим хэсэгт авто зам нуржээ. Туркийн Гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр хоёр мужид тус тус арав гаруй мэргэжлийн шумбагчид аврах ажиллагаа гүйцэтгэж байна.

"Намайг сэрэхэд манай байшин усанд автсан байсан. Нөхцөл байдал муу байна. Бид газар хөдлөлтийг бүр мартсан. Бурхан минь, биднийг дахин ийм байдлаар бүү амьдруулаач" гэж нэгэн иргэн ярьжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 54387 хүн нас барсан байна. 125 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн бол 2.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 200 мянга гаруй барилга байшин нурж, 105 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: THE NATIONAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дэлхий ээжийг уйлуулж байгаа шүү дээ 2023-03-16 192.82.65.180

Эмгэнэл илэрхийллье. гэвч яг үнэнийг хэлэхэд юу тарина тэр буцаж ирнэ. Энэ дэлхийн Карма-н хууль. Туркийн эдгээр мужууд амьтадыг хэтэрхий их тамлаж, үхүүлсэн бололттой. Ялангуя жижиг шавьжуудыг олноор нь няцалсан эсвэл олноор нь үхүүлэх ямар нэгэн зүйл хийж. бас усны амьтадыг ч ихээр идсэн бололттой. Одоо дэлхий ээж цусаар уйлж байгаа тул бүх амьтан-хүүхдүүдийг нь бүү ид. ногоон хоолтон бол. энэ бол хүн төрөлхтөнд өгч буй жижиг сануулга шүүдээ. жинхэнэ шийтгэх арга хэмжээг 2027 онд авна.

Avatar

Зочин 2023-03-16 184.60.63.245

нөгөө Аллах тэнгэр нь хаагуур тэнээд алга болчихдог байнаа

Avatar

Зочин 2023-03-16 213.87.151.28

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-16 216.38.195.77

– oydX;

Avatar

Зочин 2023-03-16 64.119.21.98

аллахаа хэлэгнүүлсэн юм байхдаа ядаж үер нэмэгдэх гэж туркийн ард түмэн хүчтэй байгаарай

Avatar

Зочин 2023-03-16 192.82.78.96

бага зэргийн үер усанд монгол гэрийн туурга дулаалгыг дээш нь шууж усны урсгалыг шууд гаргадаг талаар зааж өгсөн байгаа, болж өгвөл хэлэх юмсан. ямар харамсалтай юм бэ,

Avatar

Бадарч тахар 2023-03-16 66.181.181.88

Ядахад яр гэгчээр бас үёр ! тэр Аллах бурхан нь харж үздэггүй юм байхдаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж