Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Туркийн газар хөдлөлтийн бүсэд үерийн улмаас 14 хүн нас барав

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн хоёр мужид аадар бороо орон, үер бууж, 14 хүн амиа алджээ. Олон мянган хүн орон гэргүй болснос гадна сураггүй болсон таван хүн байна. Тэднийг аврах багийнхан хайж байгаа гэж Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдлээ.

Үерийн улмаас Адъяаман, Шанлиурфа мужуудад нөхцөл байдал тун хүнд байна. Гудамж талбай усаар дүүрэн, машинууд урсаж, газар хөдлөлтөд өртсөн хүмүүс хоргодож байсан хуарангууд усанд автжээ. Нас барагсдын 12 нь Шанлиурфа хотод байгаа бол Адъяаманд хоёр нь байна. Усанд автсан гудамж талбайгаас хүмүүсийг завиар нүүлгэн шилжүүлж байна. Зарим хэсэгт авто зам нуржээ. Туркийн Гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр хоёр мужид тус тус арав гаруй мэргэжлийн шумбагчид аврах ажиллагаа гүйцэтгэж байна.

"Намайг сэрэхэд манай байшин усанд автсан байсан. Нөхцөл байдал муу байна. Бид газар хөдлөлтийг бүр мартсан. Бурхан минь, биднийг дахин ийм байдлаар бүү амьдруулаач" гэж нэгэн иргэн ярьжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 54387 хүн нас барсан байна. 125 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн бол 2.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 200 мянга гаруй барилга байшин нурж, 105 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: THE NATIONAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж