Жэки Чан "Шинэ цагдаагийн түүх-2" киногоо продюсерлана

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Жэки Чан "Шинэ цагдаагийн түүх-2" киногоо продюсерлана

Жэки Чан "Шинэ цагдаагийн түүх-2" киногоо продюсерлана

Алдарт жүжигчин Жэки Чан "Шинэ цагдаагийн түүх-2" кинонд гол дүрийг бүтээхээс гадна проюсероор ажиллаж байгаагаа мэдэгджээ.  Тэгвэл Хонгконгийн жүжигчин, дуучин Николас Це уг киногоор найруулагчийн карьераа эхлүүлж байгаагаа зарласан байна.

"Цагдаагийн түүх" кино анх 1985 онд үзэгчдэд хүрсэн бөгөөд Жэки Чаны карьерын оргил үе гэж нэрлэгддэг.  Хар тамхины наймаачинг баривчилсны дараа хүн амины хэрэгт буруутгагдаж буй Хонгконгийн цагдаагийн мөрдөгчийг харуулсан уг кинонд үхэлтэй нүүр тулсан олон тооны үзүүлбэр гардаг.

Киноны хоёр, гуравдугаар ангиуд 1988 болон 1992 онуудад хүрсэн байдаг. "Цагдаагийн түүх-3: Супер цагдаа" кинонд саяхан Оскарын шагнал хүртсэн жүжигчин Мишель Йео тогложээ. 

Харин "Шинэ цагдаагийн түүх" кино 2004 онд Жэки Чан жүжигчин Николас Цетэй хамтран тоглосноор үзэгчдэд хүрсэн. Тэгвэл дараагийн анги нь 2024 оноос үзэгчдэд хүрэх хүлээлттэй байна. 

Өдгөө 68 настай Жэки Чан энэ онд Холливудын хэд хэдэн төсөлд ажиллаж буйн нь "Оргил цаг-4", "Өсвөр насны мутант яст мэлхий нинжа: Мутант үймээн” зэрэг кинонуудад дүр бүтээж байна. 

ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж