Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Монголын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Оюутолгой бол дэлхийн зэсийн салбартаа дөрөвдөх том уурхайд тооцогдож буй юм. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, дайн байлдаантай байгаа хоёр том хөршийн дунд орших ардчилсан Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр гуравдагч орнуудын сонирхлыг ч татаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө сэтгүүлчийн тавьсан геополитикийн асуултад "Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ?" гэсэн нь уншигч, сонсогчдын сонирхлыг багагүй татсан бололтой. Учир нь, 2023 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эшлэлийг онцолсон бол, The Times сайтад гарсан түүний ярилцлагыг уншихыг сонсогчдодоо уриалжээ.
Монгол Улс нь хойно, урдаа хоёр том авторитори дэглэм бүхий их гүрнүүдтэй буферлэн оршдог. Тиймээс хөршүүдийнхээ эв эеийг сахих, гуравдагч орнуудтай хийсэн стратегийн түншлэлээ хамгаалах, харилцан хөгжүүлэх нь Засгийн газрын бодлого шийдвэрээс хамаарна.
Дэлхийн том гүрнүүдийн харилцаа хурцдаж, улс төрийн сөргөлдөөн нь Монгол зэрэг хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгааг талаар гадаадын хэвлэлүүд Монголын Ерөнхий сайдын байр суурийг сонирхсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай хоёр хөрш барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа нь Монгол зэрэг улсуудад давхар хохирол авч ирж байна" гэжээ. Ерөнхий сайд хүйтэн дайны нөхцөл байдлыг ёжлохдоо “Энэ яг л гэр бүлийн салалт шиг байна. Эцэг, эх салахад, хүүхэд хамгийн их хохирол амсдаг” гэсэн нь эдийн засгийн хямралыг хэлсэн бололтой. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан буфер улсын Ерөнхий сайд өөрийн орныг гэр бүл салалттай зүйрлэж байна гэж тус подкастын хөтлөгчид онцолжээ.
ОХУ Украинд түрэмгийлснийг НҮБ буруушаах санал авахад Монгол түдгэлзсэн хариу өгсөн. The Times-ын Ази тивийг хариуцсан редактор Ричардын нийтлэлд Монгол Улсын Ерөнхий сайд “Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж сэтгүүлчээс асуусныг мөн тус подкастад онцолжээ.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж , Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа 2022.03.13-нд дэлхийд зарласан. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр тэд Монголд ирж, Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын ярилцлагууд одоогийн байдлаар thetimes.co.uk, abcnews.go.com, washingtonpost.com, reuters.com, yahoo.com, independent.co.uk, chron.com зэрэг олон улсын томоохон сайтуудад нийтлэгдээд байна.
Т 2023-03-16 172.58.187.195
Тэнэг
Ийм ч улс үлдээгээгүй юм да өвөг дээдэс
Зочин 2023-03-16 66.181.191.39
Good, эр хүн. БРАВО.
Зочин 2023-03-16 202.126.89.143
mundag hariuljee
Анчин 2023-03-16 59.153.113.33
буфёр үгийг ингэж ашиглах нь оновчтой юу…
Зочин 2023-03-16 202.9.40.227
Ерөнхий сайдын хариулт олон улсад таалагдсан нь гарцаагүй. Монгол улсад өөрийн гэсэн гадаад бодлого байх нь ойлгомжтой.
Зочин 2023-03-16 202.21.111.198
Ядуу бага улсад сайд байснаас, баян айлд унага даага болж, татсан газар нь янцгааж, тавьсан газар нь харваж явах нь дээр. Д.МААМ, Газар шороо
Зочин 2023-03-16 192.82.75.100
Ха ха энэ гарууд тавилттай жүжиг тавьж нэг их ажил хийж буй дүр эсгэж
Зочин 2023-03-16 150.129.140.3
Ерөний сайд маань залуу хүн гэхэд дэмжээд баймаар үйл ажиллагаа явуулж байгаа хүн дээ. Эхлүүлсэн ажилд нь саад тотгор болох гэсэн хандлага багагүй гарах болно. Тууштай байж эхэлсэн ажлаа явуулж манайд нүүрлэсэн муухай бүхнээс салмаар байна. Хууль хүчний байгууллагынхан минь ээ энэ хүүгийн ажилд шударгаар дэмжлэг үзүүлмээр байна.Бид алийн болгон боол шиг амьдрах юм бэ.Улс оронд маань нааштай хандлага ажиглагдаж байгаа.
Зочин 2023-03-16 43.242.241.151
Эрх ашиг нь хөндөгдөж бгаа нэг хэсэг бүлэг гаруудад энэ засаг үнэн таалагдахгүй бгаа нь илт ажиглагддаг. Ял сонссон, эсвэл ял авах гээд удахгүй дээлээ нөмрөх, ер нь удахгүй идэж уусан нь ил болох гэж бгаа хэсэг бүлэг бол үнэн байж ядаж хав хар будгаар цацаж байгаа. Бушуухан энэ засаг огцроод далд ороосой гэж. Яг үнэндээ дэмжиж бгаа хэсэг нь маш олон байгаа нь тэдний уур хилэнг улам буцалгаж буй ккк
Зочин 2023-03-16 43.242.242.59
Улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьж төрийн бодлого явах нь зөвөө. Ерөнхий сайд Монгол орны онцлого гадаад бодлогыг зөв ойлгуулсан байна. Гадаад улс биднийг ойлгож байгаа. Бид хоёр хөрштэйгээ хэцээ ч дайсагналцаж болохгүй. Муудалцсанаар улс орон минь юу ч хожихгүй харин ч их хохирол амсах магадлал тун өндөр юм.Монголын хөршүүдтэй нь муудалцуулж дундаас нь улс төрийн ашиг олох гэсэн гадна, дотны хүмүүс бас байнаа
Зочин 2023-03-16 90.193.251.156
дотоод бодлогоо намын эрх ашиг гэдгээс салангид байлгаж чадвал бүр их амжилтанд хүрнэ. Одоогоор тэмцээд л яриад л байгаа болохоос яг тас хийсэн үр дүнд хүрэхэд нь энэ эрх ашиг асар их саад болж байгаа нь харагдаад байна. Бас шүүх прокурорын газруудыг шударга шуурхай болгохгүй бол шүгэлдэж анхааралд орсон хэргүүд сүүлийнх нь эхнийхээ бүдэгрүүлж замхрах хандлагатай болж байна.