"The Times": Хэрвээ жижиг улсын Ерөнхий сайд бол та яах байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

"The Times": Хэрвээ жижиг улсын Ерөнхий сайд бол та яах байсан бэ?

"The Times": Хэрвээ жижиг улсын Ерөнхий сайд бол та яах байсан бэ?

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Монголын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Оюутолгой бол дэлхийн зэсийн салбартаа дөрөвдөх том уурхайд тооцогдож буй юм. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, дайн байлдаантай байгаа хоёр том хөршийн дунд орших ардчилсан Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр гуравдагч орнуудын сонирхлыг ч татаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө сэтгүүлчийн тавьсан геополитикийн асуултад  "Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ?" гэсэн нь уншигч, сонсогчдын сонирхлыг багагүй татсан бололтой.  Учир нь, 2023 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эшлэлийг онцолсон бол, The Times сайтад гарсан түүний ярилцлагыг уншихыг сонсогчдодоо уриалжээ.

Монгол Улс нь хойно, урдаа хоёр том авторитори дэглэм бүхий их гүрнүүдтэй буферлэн оршдог. Тиймээс хөршүүдийнхээ эв эеийг сахих, гуравдагч орнуудтай хийсэн стратегийн түншлэлээ хамгаалах, харилцан хөгжүүлэх нь Засгийн газрын бодлого шийдвэрээс хамаарна.

Дэлхийн том гүрнүүдийн харилцаа хурцдаж, улс төрийн сөргөлдөөн нь Монгол зэрэг хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгааг  талаар гадаадын хэвлэлүүд Монголын Ерөнхий сайдын байр суурийг сонирхсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай хоёр хөрш  барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа нь Монгол зэрэг улсуудад давхар хохирол авч ирж байна" гэжээ. Ерөнхий сайд  хүйтэн дайны нөхцөл байдлыг ёжлохдоо “Энэ яг л гэр бүлийн салалт шиг байна. Эцэг, эх салахад, хүүхэд хамгийн их хохирол амсдаг” гэсэн нь эдийн засгийн хямралыг хэлсэн бололтой. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан буфер улсын Ерөнхий сайд өөрийн орныг гэр бүл салалттай зүйрлэж байна гэж тус подкастын хөтлөгчид онцолжээ.

ОХУ Украинд түрэмгийлснийг НҮБ буруушаах санал авахад Монгол түдгэлзсэн хариу өгсөн. The Times-ын Ази тивийг хариуцсан редактор Ричардын нийтлэлд Монгол Улсын Ерөнхий сайд “Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж сэтгүүлчээс асуусныг мөн тус подкастад онцолжээ.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж , Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа 2022.03.13-нд дэлхийд зарласан. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр тэд Монголд ирж,  Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ярилцлагууд одоогийн байдлаар thetimes.co.uk, abcnews.go.com, washingtonpost.com, reuters.com, yahoo.com, independent.co.uk, chron.com зэрэг олон улсын томоохон сайтуудад нийтлэгдээд байна.

https://open.spotify.com/episode/7opqehpuOWC3Xtkt6BVNXi

https://www.thetimes.co.uk/article/cold-war-fears-of-mongolia-caught-between-two-big-brothers-n65xkcp7m

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж