Д.Ганбат бүлэгтэйгээ нэгдэж, хагарал эцэслэв

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Д.Ганбат бүлэгтэйгээ нэгдэж, хагарал эцэслэв

Д.Ганбат бүлэгтэйгээ нэгдэж, хагарал эцэслэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулсанд  бухимдаж,  хуралдаа ч суухгүй эсэргүүцэл үзүүлж явсан УИХ-ын гишүүн Д.Ганбатын гомдол тайлагджээ. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд өчигдөр /2023.03.15/ оролцсон нь  хагарал ч эцэслэснийг тодотгосон хэрэг болов.

УИХ-ын сонгууль дөхөж, сонгогчдод дүнгээ тавиулах цаг хугацаа ойртож буй үед олонхийн шийдвэртээ хүндэтгэлтэй хандаж, УИХ дахь бүлгийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь УИХ-ын гишүүний хувьд яах аргагүй хийх ёстой алхам юм.

Тэрбээр бүлгийнхээ гишүүдэд гомдсоныхоо дараа экс дарга С.Эрдэнийгээ даган хэсэг “намирч” гүйсэн ч муриулсан. Харин энэ удаад УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ эргэн ирснээр С.Эрдэнийн хувьд үндсэндээ ганцаардаж байна гэж хэлж болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж