УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулсанд бухимдаж, хуралдаа ч суухгүй эсэргүүцэл үзүүлж явсан УИХ-ын гишүүн Д.Ганбатын гомдол тайлагджээ. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд өчигдөр /2023.03.15/ оролцсон нь хагарал ч эцэслэснийг тодотгосон хэрэг болов.
УИХ-ын сонгууль дөхөж, сонгогчдод дүнгээ тавиулах цаг хугацаа ойртож буй үед олонхийн шийдвэртээ хүндэтгэлтэй хандаж, УИХ дахь бүлгийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь УИХ-ын гишүүний хувьд яах аргагүй хийх ёстой алхам юм.
Тэрбээр бүлгийнхээ гишүүдэд гомдсоныхоо дараа экс дарга С.Эрдэнийгээ даган хэсэг “намирч” гүйсэн ч муриулсан. Харин энэ удаад УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ эргэн ирснээр С.Эрдэнийн хувьд үндсэндээ ганцаардаж байна гэж хэлж болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ