Ажилдаа ирдэггүй влоггерийг парламентаас хөөв

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Ажилдаа ирдэггүй влоггерийг парламентаас хөөв

Ажилдаа ирдэггүй влоггерийг парламентаас хөөв


Японы парламентын гишүүн бөгөөд "Youtube"-ийн влоггер Ёшиказү Хигашитаниг өчигдөр /2023.03.15/ танхимаас хөөжээ. Учир нь тэр өнгөрсөн жил сонгогдсоноосоо хойш парламентын чуулганд нэг ч удаа суугаагүй.

Ёшиказү Хигашитанигийн влоггер нэрийг "GaaSyy" гэдэг бөгөөд "YouTube"-д 351 мянган дагагчтай. 51 настай Хигашитани нь парламентын сонгуулийн кампанит ажилд оролцохдоо бараг 300 мянган санал авсан.

Тэрбээр сонгуулийн өмнө Арабын нэгдсэн Эмиратад амьдарч байжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн Газиантеп хотод ирсэн байгаагаа инстаграмдаа оруулаад, Япон руу буцах болоогүй гэсэн байна. Түүнийг Япон руу буцаагүй Арабын нэгдсэн Эмират руу явсан гэж таамаглаж байна.

Ёшиказү Хигашитани нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд Японы хууль тогтоох байгууллагаас хөөгдсөн анхны хүн болов. Түүнийг парламентаас хөөх санал хураалтад 235 хүн гишүүн зөвшөөрсөн санал өгсөн. Цорын ганц хүн түүнийг парламентын гишүүнээр үргэлжлүүлж ажиллах боломжтой гэж үзсэн нь Сатоши Хамада нэртэй гишүүн байжээ. "Хигашитанийг анх гишүүн болоход түүнд санал өгсөн 300 мянган хүн анхнаасаа түүнийг танхимд ирэлгүйгээр алсын зайнаас, гадаадаас ажиллана гэдгийг мэдэж байсан болов уу" гэж зарим гишүүн үзсэн байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж