Өмнөд Солонгос 7 хоногийн ажлын цагийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос 7 хоногийн ажлын цагийг нэмэгдүүлнэ

Өмнөд Солонгос 7 хоногийн ажлын цагийг нэмэгдүүлнэ

Дэлхийн бусад орнуудад долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гуравт нь амардаг болохыг туршиж байхад Өмнөд Солонгост эсрэгээрээ ажлын цагийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь маргаан дагуулжээ. Тодруулбал, Хөх ордны тэргүүн Юн Сук Ёл долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг 69 цаг болгож нэмэгдүүлэх шинэ саналыг хэлэлцэж байна.

Тус улсын Хөдөлмөрийн яамнаас гуравдугаар сарын 6-нд өргөн барьсан саналд одоо мөрдөгдөж буй долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг 52-оос 69-д хүргэхээр тусгажээ.

Уг саналыг нийтэд танилцуулснаас хойш Өмнөд Солонгосын засгийн газар "миллениал" болон "Z" үеийнхний зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна. Тухайлбал, "MZ" үеийнхнийг төлөөлсөн найман үйлдвэрчний эвлэлээс хамтарсан мэдэгдэл гаргаж, ажил-амьдралын тэнцвэрийг хангах олон улсын хүчин чармайлтын эсрэг санал гаргасанд Засгийн газраа буруутгасан байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудаас хамгийн урт ажлын цагтай дөрөв дэх орон нь Өмнөд Солонгос юм. Тус улсад ажилчид жилд дунджаар 1915 цаг ажилладаг ба энэ нь тус байгууллагын дунджаас 119 цагаар илүү байна.

Өмнөд Солонгост  төрөлт буурч байгаа нь эмэгтэйчүүд хүнтэй суугаад карьераа орхиж, гэртээ хүүхдээ хардаг соёлтой нь холбоотой гэж ажиглагчид дүгнэдэг. Түүнчлэн ажлын хэт ачаалал нь амиа хорлолтод нөлөөлдөг гэж үздэг. Иргэдийн амиа хорлох үзүүлэлтээр Өмнөд Солонгост дээгүүрт ордог бөгөөд 100 мянган хүн тутамд авч үзвэл 24.1 амиа хорлолт бүртгэгддэг байна.

Шүүмжлэлтэй тулгарсныхаа дараа ерөнхий сайд Хан Док Су ажилчид долоо хоногийн ажлын цагаар ажил олгогч нартайгаа зөвшилцөх боломжтой гэж тайлбарлажээ. Түүнчлэн хөдөлмөрийн шинэчлэлийн саналаа дэмжүүлэхийн тулд цалингүй илүү цагийн ажил, цалингаас давсан хөдөлмөр, эрүүл мэндийн даатгалыг нь хангадаггүй зэрэг асуудлыг шийдэх ач холбогдолтой гэж мэдэгджээ.

Саналыг Үндэсний ассамблейд ирэх долдугаар сараас хэтрэхгүй өргөн барих бөгөөд үүнээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж