"Би дуучин Д.Болдод газар олгоогүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

"Би дуучин Д.Болдод газар олгоогүй"

"Би дуучин Д.Болдод газар олгоогүй"

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2023.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын 48 иргэнд газар олгосон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Дуучин Д.Болдтой холбоотой асуудал бол газар олгосон олон иргэний дунд орсон байсан. Гэхдээ 2.7 га газрыг олгоогүй. Салбар яамнаас өнгөрсөн хугацаанд аль болох газар нэмж олгохгүй чиг үүргийг баримталж ирсэн. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Богд хаан уулын дархан цаазат газрын 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар дахин ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд дуудлага худалдаа гэж байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалтаар олгоно. Газар ашиглах, эрх олгохыг хориглох тухай сайдын тушаал гарсан. Энэ тушаалд үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо баталгаажуулж, нотолсон хуулийн этгээд, иргэн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газраа ашиглах хүсэлт гаргасан бол хориглохгүй. Бид өнгөрсөн хугацаанд Богд хаан уулыг есөн аманд газар олгохыг хориглосон.

Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц худалдан авсан юм билээ. Тухайн хаус худалдан авсантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.

Зайсангийн ам, Арцат, Нүхтийн ам гэх мэт газруудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн. Үндсэн хуулийн тавдугаар зүйлд "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж заасан байдаг. Мөн Иргэний хуульд үүнтэй холбоотой заалт байдаг. Нийт 2.7 га газар олгож, бэлэглэсэн асуудал байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

Харин Горхи-Тэрэлж дээр 48 уугуул иргэнд газар олгосон. Үүн дотор Д.Батбаяр, Т.Баясгалан нарын нэр орсон юм байна. Өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон юм билээ. Бид уугуул иргэдэд газрыг олгосон. Зарим нь яамны гадна эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлаж байсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж