Гурван настай хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргэсэн этгээдийг эрэн сурвалжилж саатуулсан талаар цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэтэл өнөөдөр /2023.03.16/ хүүхдийн нас барсан гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
ХҮҮХЭД НАС БАРСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүхдийн биеийн байдлыг асуухад “Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Сайжраагүй бөгөөд шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна. Хүү амьсгалын аппараттай байгаа бөгөөд ГССҮТ шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна” гэв.
Тухайн хүүхэд ГССҮТ-д 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж очсон. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж байгаа гэсэн юм. Одоогоор хүүхдийн бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байгаа аж.
БДПГ: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй гэлээ.
ЦЕГ: ХҮҮХДИЙН ЭЭЖИЙГ СУЛЛАСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүхдийн хэргээр шалгагдаж байгаа сэжигтнүүдийг сулласан эсэх тодруулахад “Хүүгийн ээжийг сулласан гэдэг мэдээ ирээгүй. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа” гэх хариултыг өглөө. Хүүг гэмтээсэн Э гэгчийг шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол:
- 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
- 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
- 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх юм.
Зочин 2023-03-16 192.82.82.172
ээж нь хам хэрэгтэн өөдгүй н**ш санаанд багтамгүй
asdf 2023-03-16 122.201.22.37
psdaaaa yumaaa. yaaj 3han nastai huuhdiig ingetel n zoddog har l** vee. bugsun deer n 2 algadaal bolno bizdee. hunii medrel yaaj muudhaaraa 3 nastai huuhdiig seheend ortol zoddog bnaa
Зочин 2023-03-16 97.120.56.254
naad yargachidiinhaa zurag hurugiig ni niitleechee. buzar novshnuudiig uindaa hamgaalaad baidag tsagdaa ve.
Зочин 2023-03-16 88.230.63.67
Нялх амьтдыг тамладаг яргачдыг цаазалдаг хууль хэрэгтэй байна. Хүн төрхтэй араатнуудыг цаазалдаг ялыг сэргээгээч!
Болор 2023-03-16 64.119.23.72
Нялх хүүхэд тамласан араатанд хамгийн хатуу цээрлэл үзүүл! Иймэрхүү хогийн юмнуудад сургамж болтол эь хатуу шийтгэ! Ээж нь яасан муу мал бнаа
Зочин 2023-03-16 64.119.16.26
Цааз
иргэд 2023-03-16 59.153.115.67
Цаазын ялыг байхгүй болгосоны харгай ,хуулийн энэ зүйл ангийн урьдчилан сэргийлэх хүч чадлыг ойлгох ухаантай хүмүүс тэр үед дутмаг байсаны хар гайгаар энэ зүйл ангийг байхгүй болгосоны улмаас хүний амь үнэгүй болж танхайчууд сүүлээ сэрвээн дээрээ тавьсаны улмаас хичнээн хүн амь нас эрүүл мэндээрээ хохирч хичнээн хүн амьдын хагацал амссаныг одоо тооцох монголоо гэсэн сэтгэлтэй хүн төрд байх л учиртай,тэр цаг үед ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ТӨР ИРГЭНЭЭ ЦААЗАЛДАГ ХУУЛЬ БАЙХ ЁСГҮЙ ГЭЖ саймширан хуцаж байсан
Зочин 2023-03-16 103.10.23.189
Элбэгдоржийн юу хийгээд явааг тухайн үед ойлгосон биш. Санааа нь өөрсдийгөө л бодож Цаазын ялыг үгүй хийснийг одоо л ойлгох гээд яваж сууна. Эрдэнэтийн хувьчилж төрийн мөнгөөр авсан, одоо энэ Нүүрсний хулгай, цаазын ялтай бсан бол энэ хүмүүс өөрсдөө цаазлуулах бсан юм бна. Тиймээс бүүр алсаас бодож хийдэг юм бна, эхлээд Элбэгдорж С.Зоригийг н.ухуулна, тэгээд аажмаар алсуур явуулна, Эрдэнэтийн Отгонбилэгийг хэрэгт барьж 2 хүнийг г.янданд 5 жил байлгаж, дараа нь Эрдэнэтийг авна,
Зочин 2023-03-16 203.98.77.101
Зарим нь урд Бээжинд хүнсний захаар явж үзсэн л байх. Тахиаг амьдаар нь толгойг нь цавчихад их бие нь гүйгээд цус нь олгойдоод унадаг. Тэгэхээр энэ хүүгийн хувьд хамгийн эмзэг, том гэмтэл нь хүзүүний хугарал юм.
Зочин 2023-03-16 203.98.77.101
Хүзүү нь хугарсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй шүү дээ. Хүзүүний шилний хонхорхой хэсэг буюу гавлаас тархи нугас болж гарч байгаа хэсэгт уртавтар тархины үргэлжлэл байдаг. Энэ нь зүрх, амьсгалын төв байдаг учир маш эмзэг. Цаазаар авахад шилэн хүзүү рүү нь тулгаж бууддаг, эсвэл амиа хорлохдоо ам руугаа буугаа хийж бууддаг, толгойг нь цавчдаг зэрэг нь тухайн агшинд зүрх уушгины үйл ажиллагаа шууд зогсож тархи, нугасны хоорондын зохицуулга алдан хөндлөн судалтай бүх булчин агшдаг.
Зочин 2023-03-16 103.57.93.176
Ээжид ямарч буруу байхгүй. Хүчирхийлэлд автсан нэг эмэгтэйг дахин тамлах ямар хэрэг бнаа.
Зочин 2023-03-16 202.55.188.117
Ээж нь яагаад хэд хоног эмнэлэгт хандахгүй нуусан юм бээ….арчаагүй боовшсон авгайг юунд өмөөрнө вэ
Зочин 2023-03-16 43.242.241.248
тэнэгтээч. ямар олигтойдоо танилцаад 2хон сар болсон хүнтэй 2 хүүхэдтэйгээ амьдарч байдаг юм.
Зочин 2023-03-16 202.21.102.231
хүүхдээ яргачинд яргалуулчхаад нуугаад яаралтай арга хэмжээ аваагүй хүнийг эх хүн гэх үү энэ хүн эх хүн мөн үү хамтад нь яллаарай
222ww 2023-03-16 202.126.90.10
22w222222