Ньюс хөтөч: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2023 оны гуравдугаар сарын 16-нд болох үйл явдлыг хүргэж байна.


08:00 ЦАГТ

  • Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт болно. Утас 9908-2002.

09.00-16.00 ЦАГТ:

  • “Шангри-Ла” зочид буудалд Монгол Улс-БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн форум болно. Утас: 9906-8229, 9009-9598.

09.00 ЦАГТ:

  • Төрийн ордонд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ.

10:00 ЦАГТ:

  • ЦХХХ-ны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ. Утас 9910-3830.

10.30 ЦАГТ:

  • Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын зааланд БОАЖЯ-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зарлажээ.  Утас: 8803-8882.

11.00 ЦАГТ:

  • АН-ын төв байр /Шонхор тауэр/ -т  тус намын 4/11 мэдээллийн цагаар Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017.

13.30 ЦАГТ:

  • “Блью Скай” зочид буудалд Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалттай. Утас:9988-5696.

13.30-20.30 ЦАГТ:

  •  “Степпе Арена” мөсөн өргөөнд Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

14:00 ЦАГТ

  • Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал Офицеруудын ордонд болно. Хуралд ЕТГ, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно. Утас: 99997810
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж