Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Эргээд нэг харахад…

Учир мэдэх хүмүүсийн амнаас цаг хугацаа харавсан сум мэт өнгөр ч байгаа
талаар бишгүй л олон сонсож байлаа. Харин миний амьдарлын сум нэг л сайн
харваж өгөхгүй байгаа нь надад таатай санагдаад байх юм. Хэдий орь
залуугаараа байгаа авч одоогийн энэ өндөрлөгөөс өнгөрсөн амьдралруугаа
доош тонгойход бас ч гэж уртавтар харгуй харагдаж байна. Тэр харгуйг
дөрвөн хэсэгт хувааая

Анхдугаар үе: Мантагар цагаан байсан гэсэн гэсэн. Гэхдээ би тэр үеэ
огтоос санадаггүй юм. Хөдлөшгүй баримт болох миний хар цагаан зураг гэр
бүлийн гэрэлт зургийн альбумнаа хамгийн эхний нүүрэнд бүтэн тайчсан
хэлбэрээр заларсан байдаг нь үзэх болгонд "аааан ийм байсан байх нь
байна шүү дээ" "Күй ээ тэрийг хараачээ ийм л жоохон байсын байхдаа, бүр
ямар ч үс байхгүй"энэ тэр гэх цагаахан бодлыг төрүүлдэг билээ надад :00.
Энэ үеэ би "Ямар ч үс байхгүй байсан хүүхэд нас минь" хэмээн нэрийдэх
дуртай байдаг юм  :Ъ

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж