Агентлагийн даргын "босго"-ыг намсгасан ч шалгарах хүнгүй болжээ | News.MN

Агентлагийн даргын "босго"-ыг намсгасан ч шалгарах хүнгүй болжээ

Агентлагийн даргын "босго"-ыг намсгасан ч шалгарах хүнгүй болжээ

Агентлагийн даргын "босго"-ыг намсгасан ч шалгарах хүнгүй болжээ

Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн Төрийн тусгай хамгаалалтын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ойн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Боловсролын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн.

Учир нь Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон тул дээрх албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оруулж, тэнцсэн тохиолдолд дахин томилох боломжтой талаар тухайн үед мэдэгдэж байсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд ганцхан Төрийн худалдан авах ажиллгааны даргыг хуулийн дагуу томилоод байгаа аж.  Өөрөөр хэлбэл, дээрх дарга нарыг чөлөөлөх шийдвэр гарснаас даруй хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт явагдаагүй “гацсан” байдалтай байна. Хэдийгээр яам, агентлагийн дарга нарын үүрэгт ажлыг хэн нэгэн үргэлжлүүлэн орлон гүйцэтгэж байгаа боловч албан ёсны дарга томилогдоогүй цагт хэнээс төрийн байгууллагын сахилга, хариуцлага, үйлчилгээг нэхэх билээ.

Дашрамд сануулахад, өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарт тавих шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн юм.  Тухайлбал өмнө нь Төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх заалтыг өөрчилж, төрийн албанд 16 жил ажилласан байх шалгуурыг 12 жил болгож, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хугацааг зургаан жил болгосон байдаг.

Шалгуур үзүүлэлтийн босгыг намсгах тусам шалгарч гарч ирэх хүнгүй болтлоо төрийн алба доройтоогүй л байлтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагын даргын албан тушаал горьлогчид ажилласан жилийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа боловч мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаагүй гэх  шалтгаанаар шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй байгаа аж.

Тиймээс өөрийн хүнээ “шургуулах”-ын тулд эрх мэдэлтнүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шалгуур үзүүлэлтээ авч хаях уу, эсвэл Төрийн албаны зөвлөл хууль зөрчиж мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шалгуураа зөөллөх үү гэдгээс цаашдын томилгоо ихээхэн хамаарахаар байна. Цар тахлын хуулийн хүрээнд хуулийн дагуу томилогдоогүй ТНБД нар, агентлагийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн нь сайшаалтай боловч дараагийн даргыг томилохгүй удаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна гэдгийг иргэд шүүмжилж байна.

П.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-03-16 49.0.178.223

Тэнэг хүн төрд ажиллаж дараа нь АТГ-т дуудагдаж, эсхүл сонгуулийн дараа халагдахаа хүлээнэ. Төрийн албаны зөвлөл гэж баахан хүнд сурталтнууд л санагддаг. Татан буулгаад салбарууд өөрсдөө хүнээ шалгаруулаад авдаг баймаар байна. Тэртээ тэргүй төрийн удирдлагын алгоритм нь тогтсон, системчлэгдсэн бол хэн бугай ч ороод ажиллахад хүндрэлгүй байх ёстой. Системчилж чадахгүй 30 жил боллоо доо.

Avatar

Зочин 2023-03-16 103.57.95.175

Het nuser bolson Tgd ajil saijairsan yum alga Hotiinhoo hog n****, shoroo toos, ger horoollinhoo hashaa zohion baiguullatiig har Yamar ch ezen emh zambaraa alga Er ni BO yam bhad Bolovsroliin Soyoliin yam bhad Soyolii gazar Hudulmuriin yam bhad Hudulmuriin gazar geh met ni yu hiideg yum bol oo

Avatar

oyun 2023-03-16 202.126.89.209

За тэгвэл тэр орон тоо хэрэггүй гэсэн үг бүгдийг нь цомхотгоод зохицуул ер нь жаран ямаанд зуун ухна гэгчээр яасан их орон тоо байдаг юм социализмын үеэсээ их орон тоо бна яамдыг цөөл орон тоог 2 дахин багсгаад цалинг нэм гүйцээ

Avatar

зочин 2023-03-16 202.21.119.242

Шалгалтанд унасан бол дараагийн хүнээ оруулж болно биздээ.
Заавал унасан хүнийг оруулж болохгүй угаасаа тийм хэмжээний хүмүүс байсан шүү дээ..

Avatar

СОНГОГЧ 2023-03-16 202.9.47.2

агентлаг нэртэй "яам" -дуудаа татан буулгаж төсөв хэмнэе

Avatar

иргэн 2023-03-16 202.131.227.82

дэд сайдууд байхад төрийн нарийн бичийн даргыг цомхотгох хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2023-03-16 66.181.178.251

Нийслэлийн агентлагын дарга нар гэж цүнх баригч нарыг огцруулаад чадвартай хүнээр соль

Avatar

Зочин 2023-03-16 202.21.117.10

ТӨРИЙН АЛБА НЬ ТӨРЛИЙН БОЛОН ЦҮНХ БАРИГЧ НАРЫН АЛБА БОЛСОН УЧРААС ТЭР ХҮМҮҮС НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА ЮМ. ТҮҮНЭЭС ТӨРДӨӨ ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА.

ЖОР ҮЗСЭН ЛАМААС ЗОВЛОН ҮЗСЭН ЧАВГАНЦ Ч ГЭЖ ЯРЬДАГ. ТӨРИЙН АЛБЫГ, ТУХАЙН САЛБАРАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ДАРГА БОЛООД ТӨРИЙН АЛБЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ УНАГАЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН ДАМПУУРАЛ БОЛОХ ҮНДСЭН СУУРЬ НЬ БОЛООД БАЙНА.

ҮҮНИЙГ ЗАСАХГҮЙГЭЭР ТӨР АРД ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2023-03-16 188.162.254.116

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

шүүр 2023-03-16 202.21.98.54

данх ар төр хэрэггүй орон тоонууд

Avatar

Бат 2023-03-16 202.126.89.233

Наад нэг мэргэшүүлэх сургалт гэж ТАЗ, Удирдлагын академийн мөнгө хийдэг тогтолцоо, хуулийн заалтыг нь авч хаяач.

Avatar

Б 2023-03-16 66.181.161.200

АВИЛГА АВЧ БОЛОХГҮЙ БОЛСОН УЧРААС СОНИРХОГЧ ЭТГЭЭД БАЙХГҮЙ БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2023-03-16 66.181.191.39

Мөн улс төрийн албан хаагчийн гэр бүл болон ойрын хүмүүсээс төрийн албанд ажиллахыг хориглосон нь нөлөөлсөн болов уу. Цэвэршихийн эхлэл.

Avatar

Зочин 2023-03-16 202.5.198.12

Босго давсан хүн олдохгүй биш шүү. Балайнуудтай ажиллах хүн олдохгүй шүү

Avatar

иргэн 2023-03-16 43.242.241.151

өөрсдийнхөө хүрээлээс хайгаад олдохгүй дээ

Avatar

zochin 2023-03-16 43.228.129.139

Цүнх баригч намчид шаардлага хангахгүй. Түүнээс биш шаардлага хангасан салбарын мэргэжилтнүүд зөндөө байна. Хүнд нь тааруулж сонгон шалгаруулалт хийх гээд л хүлээж байна ш д. 16 жил ажилласан эрхэлсэн түшмэлд 8-дээш жил ажилласан мэргэжлийн төрийн албан хаагч хангалттай байгаа даа уг нь.

Avatar

зочин 2023-03-16 66.181.184.42

боловсролын агентлагийн даргаар ням-очирыг шууд томилсон нь хууль зөрчөөгүй юү?

Avatar

Хотын иргэн 2023-03-16 202.126.89.233

Сонгон шалгаруулалт нь зарлагдаж томилогдсон гэсээн.

Avatar

Зочин 2023-03-16 119.40.103.6

Дэд даргагүй болсоноор агентлагт ажиллаж байгаад Агентлагийн дарга болох боломжгүй болсон. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8 жил ажилласан хүн Агентлагийн дарга болох боломжтой. Агентлагийн дэд дарга эрхэлсэн түшмэл байсан.

Avatar

иргэн 2023-03-16 103.11.192.133

Салбарын бодлого тодорхойлж салбараа авч явдаг гол хүмүүс нь агентлагын дарга нар. аль болох салбараа мэддэг Улсаас баримталж байгаа бодлогоо хэрэгжүүлэх хэил хэрэг болгох дээр голлон шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүмүүс шүү дээ.урд удаан хугацаанд тогтвортой ажиллах тийм хүмүүсээс л зөв бодлого зөв ирээдүй харагдах юм. Улс төрийн бус албан тушалтануудын хөдөлгөөн байхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд мэргэжилийн албан хаагчидаа тогтвортой ажилуулдаг бол улс орны хөгжил арай л дээр болно.

Avatar

Зочин 2023-03-16 180.149.65.2

НААД АЖИЛЛАХ ХҮНЭЭ БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙГ НЬ ХАРГАЛЗАН ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ ТЭРНЭЭС ТӨРД ЯМАР НЭГ АРГААР ШУРГААД БЭРТЭГЧИЛЖ АМЬДАРСАН НӨХДИЙГ ШАЛГАРУУЛАХ Л ШААРДЛАГА БАЙНА

Avatar

Хавсаа. 2023-03-16 202.179.21.199

Намын цүнх баригч жараахайнууд нь шаардлага хангахгүй байгаад асуудал байна. Түүнээс биш шаардлага хангасан салбараа мэддэг мэргэжилтнүүд зөндөө ш дээ.Хүнд нь тааруулж сонгон шалгаруулалт хийх гээд л байгаа. 16 жил ажилласан эрхэлсэн түшмэлд 8-дээш жил ажилласан мэргэжлийн төрийн албан хаагч хангалттай байгаа даа уг нь. Харамсалтай нам дагсан долоогчид, горилгчид нь шаардлага хангахгүй тул сонгон шалгаруулалтыг хойшлуулаад л байгаа гэвэл үнэнэд нийцэх биз ээ

Avatar

Зочин 2023-03-16 103.26.194.155

даргаар л дутаж гэнэ

Avatar

Тогтолцоогоо өөрчил 2023-03-16 124.158.119.35

Төрийн яамдад цаашдаа хэнийг дарга болгох вэ гэсэн бодлого байхгүй байна. Хүний нөөц хариуцсан бялдууч нөхөд нь түр хугацааны дарга сэтэртэй хүмүүст долигнон сургалтад явуулдаг, тэд нь сургалтад суугаад ч ажилласан жил болон бусад асуудлаар хасагдах тул тэр багц сургалтыг чинь дүүргэсэн хүмүүс байдаггүй юм.

Avatar

Иргэн 2023-03-16 150.129.141.44

Гол нь цүнхчид нь шалгуурт таарахгүй байгаа гэвэл үнэнд нийцэх байх. Шалгуурыг нь хангах хүмүүсийг албаар шалгалтад оруулахгүй, бүртгэхгүй байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж