"Монгол Улс сая жуулчин хүлээж авахад бэлэн биш" | News.MN

"Монгол Улс сая жуулчин хүлээж авахад бэлэн биш"

"Монгол Улс сая жуулчин хүлээж авахад бэлэн биш"

"Монгол Улс сая жуулчин хүлээж авахад бэлэн биш"

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Тэгвэл сая жуулчин хүлээж авахад Монгол Улс бэлэн эсэх талаар аяллын тур компаниуд болон жуулчны бааз, холбоод, холбогдох яамны байр суурийг хүргэж байна.

БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАВАЛ ДЭЭД ТАЛ НЬ 400 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДНА

Жуулчны баазуудын холбоо”-ны тэргүүн Г.ОТГОНБААТАР:

-Холбооны зүгээс холбогдох бүхий л мэдээллийг авч ажиллаж байна. Сая жуулчин хүлээж авах тал дээр буудлуудын бэлэн байдал хангагдсан байж болно. Харин жуулчны баазуудын хувьд бүрэн хангагдсан гэж хэлэхэд хэцүү. Шийдвэрлэх шаардлагатай асуудал, орчин нөхцfлийг тав тухтай болгоход санхүүгийн хүндрэл бэрхшээл их бий.

Мэдээж жуулчны баазууд тав тухтай орчинд олон жуулчин хүлээж авах эрмэлзэлтэй байдаг. Тиймээс энэ тал дээр зээл шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийж өгөх, дэмжлэг үзүүлэх талаар БОАЖЯ мэдэгдсэн.

Түүнээс одоо байгаа хүчин чадлаар ажиллана гэвэл сая жуулчдыг хүлээж авахад хүндрэлтэй. Дээд тал нь 300-400 мянган жуулчин хүлээж авч чадна. Манай холбооны хувьд орон нутгийн бүх жуулчны баазтай хамтарч ажилладаг. 2020 оны статистик мэдээллээр орон нутагт 438, Улаанбаатарт 100 гаруй нийт 540 орчим жуулчны бааз байгаа. Энэ бол албан бус статистик. Тиймээс бид энэ жилээс эхэлж нийт жуулчны баазуудын тоон мэдээллийг нарийвчилж гаргах, яг хэчнээн хувь нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг тодорхойлох судалгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Дээрх тоонд багтсан жуулчны бааз, амралтын газруудын 30 хүрэхгүй хувь нь л жуулчид хүлээж авах боломжтой. Тэгэхээр бид тооноос илүү чанар, үйлчилгээнд анхаарч жуулчдыг татах нь зүйтэй болов уу.

Баазуудын зүгээс юу гэж байна вэ? гэхээр жуулчдыг ихээр татна гэхээс илүүтэй бага, багаар давтамж өндөр татсаар байвал 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломжтой. Чингис хаан олон улсын нисэх буудал болон Алтанбулаг, Хангимандал, Замын-Үүд зэрэг бүх боомтоор жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлбэл сая жуулчин хүлээж авах боломжтой гэж харж байгаа.

Энэ жилийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авууштай зүйл нь БОАЖЯ-наас онцгой анхаарч ажиллаж байгаа явдал.

Тиймээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжилтийг хангах тал дээр мэдээж анхаараад явна. 2023 онд Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын жуулчид дээр тулгуурлан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Учир нь дээр улсуудаас шууд нислэгтэй учир нэг том давуу талыг бий болгох юм. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хууль батлагдвал жуулчдын тоо өсөх магадлалтай.

Гадаадын жуулчдыг хүлээж авах тал дээр боловсон нойл, хөтөч гээд асуудал их. Тухайлбал, улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд боловсон нойл боломжгүй.

Жилийн дөрвөн улирал аймгийн төвөөс хол, алслагдсан хэсэгт байгаа жуулчны бааз бохироо соруулах боломжгүй хөлдөх эрсдэлтэй. Хүмүүс өвөл, зунгүй жуулчдыг хүлээж авах хэрэгтэй гэдэг. Гэхдээ өвлийн хасах 30-40 хэмд төвөөс зайтай баазууд тав тухтай үйлчилгээг амлах хэцүү. Хотод ойр бол мэдээж болно. Тэгэхээр жил тутамд сайжруулалт хийснээр 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ гэж харж байна.

ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН БАГЦ АЯЛЛЫН ТӨРЛИЙГ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Дисковер Монголиа ТрэйвэлХХК:

-Жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Арванхоёрдугаар сараас эхэлж зуны аяллын бүртгэлээ нээж жуулчдыг бүртгэж эхэлсэн. Жуулчдын хувьд чөлөөт аялал гэхээс илүүтэй 7-14 хоногийн багц аяллыг түлхүү сонирхдог. Түүндээ хөтөч болон үйлчилгээний бүр зардал багтсан байдлаар хөтөлбөр боловсруулдаг байгаа.

Хоёрооё дээш хүнтэй багцын аялал гаргаснаар жуулчдын сэтгэл ханамж төдийгүй үйлчилгээний тухтай байдал хангагдаж чадна гэж үздэг.

Манай компанийн хувьд 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд 19 жилийн туршлагатай компани. Жуулчдын тоо жил ирэх бүрд нэмэгдэж байгаа учраас баазууд болон үйлчилгээ, хөтчийн ур чадварыг сайжруулбал сая жуулчин хүлээж авах бүрэн боломжтой байх.

Групп аяллын хувьд бид олон жил харилцаж, хамтын ажиллагаатай байсан баазууд болон төвүүдээр үйлчлүүлдэг учир асуудал бага гардаг. Гэхдээ мэдээж хөтөлбөр тус бүр дээр нэмэх, хасах, үйлчилгээний хувьд нэмэлтээр оруулах зүйлсийг жуулчид хэлдэг.

Жуулчдын хувьд Говь, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгийн аялалд хамрагдах сонирхол их байдаг. Орон нутагт аялах жуулчдад тулгамддаг гол асуудал нь боловсон нойл. Үүнээс гадна мэргэжлийн хөтөч зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс бусдаар бол сая жуулчин хүлээж авахад тур компаниудын хувьд бэлэн гэж бодож байна.

ЖУУЛЧНЫ БААЗ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦЭГҮҮДЭД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ БИЙ

БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Соёлын яам, Гадаад харилцааны яам, Боомтын сайд нар хамтран жуулчин хүлээж авах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сард 40 мянган жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. Гуравдугаар сарын эхний зургаан өдрийн байдлаар нийт 10 мянган жуулчин ирсэн тоон мэдээлэл бий. Нөгөө талаас жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх, илүү боловсон болгохоор ажиллаж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Тавдугаар сараас жуулчдын тоо нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангах тухай Японы Элчин сайдын яам болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна. Мөн шинэ нисэх буудлын тухайд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол гаргасан.

Шинэ нисэх буудлаас Улаанбаатар руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “UBUS” компанитай болон бусад нийтийн тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Жуулчдын төлбөр тооцоогоо төлөх тухайд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Тухайлбал "Солонгосын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой. Мөн Хятад иргэд түгээмэл ашигладаг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.

Түүнчлэн үүрэн холбооны операторуудын түрээсийн сим картыг жуулчдад олгоно. Ингэснээр аюулгүй, мэдээллээс хоцрохгүй манай улсад зорчих боломжтой. Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээж авна. ОХУ, Монголын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Жуулчны компаниудын зүгээс ч мөн адил бүхий л боломжийг ашигласан тохиолдолд Монгол Улс ойрын 3-5 жилд сая жуулчин хүлээж авах боломжтой. Түүнээс энэ онд багтаж сая жуулчин хүлээж авахад бэлтгэл ажил хангагдаагүй гэдгийг онцолж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-17 202.131.232.254

Юун нэг сая жуулчин хүлээж авахавдээ. Сая цэргийн дайчилгаанаас зугтсан 50 мянган Оросыг хүлээж авахад буудал хотел нь дүүрчихээд зай завсаргүй болчихож байна лээ дэг.

Avatar

Зочин 2023-03-17 71.239.25.243

ehleed mongol orkuudaa soyoliin huvisgal hiih heregtei.Muuhai harsan harasl ursgaj shuls nusaa niisen us n arzaij hirendee barigdsan hagas zerleg humuusiig haraad yun taashaal avch ayakah shuud l amid deeree butsahiin tuus bolno.20 garan joliin umnu hujaa bol aimaar buduuleg baisan.Getel odoo mash emh tsegtstei , nus tseree hayah gadaafinhaniig haraaj zuheh n baihgui bolson bna lee.Solongos japanuudii hemjeend ochidgui yumaa gehed yadaj hasaguudiin hemjeenii haritsaanii soyol tuhtai orching …

Avatar

Zochin 2023-03-17 202.126.90.39

2019 ond 600-700 juulchin irj bsan,tuunees hoish uy oorchlov zochid buudal,00 n asuudal g/m

Avatar

Зочин 2023-03-17 213.87.152.37

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-17 71.239.25.243

ehleed 10000 shirheg bolovson shurshuur 00 bolj nuhen jorlongoosoo salchihval naad juulchid chin duudsan duudaagui uursduu irne.Ter ut horhoi arzaisan nuhen jorlong harsan gafniihan chin butsaj ochood surug surtakchilgaa hiigeed imongol ruu yavah gej baisan humuusee boliuldag yum shuudee.2rt karmaanii hulgaichdaa tsegtsleegui tsagt juulchin gej shaagaad nemergui.Naad zahiin jishee n hamgiin ih juulchin huleej avdag urlag teatriin 00 uudaa har. hun aimaar shivter unertsen.ariutgagch baihgui .

Avatar

Зочин 2023-03-17 192.82.91.95

400 сая гээч ккккк

Avatar

Зочин 2023-03-17 66.181.160.37

Avch chadahgui baisanch yagag yum hog sait

Avatar

Ард 2023-03-17 172.58.227.58

УБ н 1 cая иргэдээ хэвийн багааж шингээж амьдрах эрүүл орчинг нь хангаж чадахгүй бж саваагүй ноход сарлуу хурахын үлгэр дагаад хэрэггүй, шившиг б.о бх

Avatar

Зочин 2023-03-17 202.180.218.37

Тоогоор хөөцөлдөлгүй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар илүүтэй ажиллах хэрэгтэй. Чанарыг сайжруулбал тун удахгүй сая саяар ирнэ

Avatar

Зочин 2023-03-17 86.94.146.236

оркуудын харилцаа хандлага аймаар даа. гадаадынхан явж бхад шууд нусаа нийгээд л. нийгэмшээгуй харанхуй жолооч нар нь дайрч алчих гээд. сигналаа галзуу юм шиг орилуулна. юм авах гэхээр нь харилцааны соелгуй орк хYYxнYYд нь хар яр хийгээд жигшээнэ. юм Yзээгуй xYмYUc хэцуу!!!

Avatar

Зочин 2023-03-17 66.181.182.186

Дунджаар жуулчид 10 хонодог. Жуулчид дийлэнх нь 5-9 сарын хооронд ирдэг. Тэгэхээр нэгэн зэрэг 60,000 жуулчин авах зочид буудал, амралтын газар бэлэн байх шаардлгатай

Avatar

Зочин 2023-03-17 64.119.21.98

юун сая вэ 300 ирэхэд баларна

Avatar

Зочин 2023-03-17 27.123.214.2

Сая биш , манай ЕС 400сая гэсэн

Avatar

CJ; 2023-03-17 216.38.195.77

gadniy; ?

Avatar

Иргэн 2023-03-17 192.82.90.124

Монголчуудад үзүүлэх юм байхгүй, жуулчид монголын ядууг харах гэж ирдэг.

Avatar

Зочин 2023-03-17 216.38.195.77

zailcjtz;##- ?

Avatar

Зочин 2023-03-17 216.38.195.77

chutgurt;

Avatar

Зочин 2023-03-17 122.201.22.89

Сүүлийн үед Солонгосын нэртэй блогерүүд Монголд ирж блог аялал их хийх болсон. Хөдөөгөөр хөөрхөн хөөрхөн Солонгос охид ганц 2 -оороо блог аялал хийж яваа харагдахын.. Манай хэдэн мангарууд хүчиндээд дээрэмдчих вий дээ гэж их санаа зовох юм аа.

Avatar

eMART?? +ondog taxia, byx yum bn, sofi urubdbuloz? 2023-03-17 216.38.195.77

– tzon – foto?

Avatar

# 2023-03-17 216.38.195.77

m

Avatar

зочин 2023-03-17 192.82.83.105

юу яасан сая жуулчин бэ, 400 сая гэсэн нэг яриа байдаггүй бил үү, уг нь жир хүн биш ерөнхий сайд хүний хэлсэн тоо биз дээ, кк

Avatar

zochin 2023-03-17 202.131.229.122

Un saya juulchin yadaj soyoltoi bie zasah gazartai bolj, hotiin gudamjnii hogoo tseverleed tegj yri

Avatar

123 2023-03-17 45.117.35.8

ta nar eugaa meddeg eum be , manai eronhii said 400 000 000 iig abna gesen eum daa

Avatar

Зочин 2023-03-17 192.82.92.204

sayhan neg shudnii emch boltoi nuhur Shudnii emchilgeegeer juulchin tatiya gej bsan. gadnii orond shudnii emchilgee ih unetei baidag, harin manaid hyamdhan baidag. Yagaad baij bolohgui gj tiim bizdee.

Avatar

Зочин 2023-03-17 192.82.92.204

Dotoodiin juulchdiinhaa asuudliig shiidej chadahgui bid yaj gadnaas 1 say juulchin avah yum be. zunii 2 3 han sard 80 90 huvi n ireh ued shingeej barah buudal bna uu. Hamgiin hundreltei asuudal n 00-n asuudal bna daa

Avatar

Даваа 2023-03-17 139.5.218.252

Нүхэн жорлон, хог 2 бол үнэхээр асуудал шүү, заавал хөдөө гээд байх юмгүй, төмөр замын вокзалын хавь гэхэд л хог шороо, согтуу хүмүүсээр дүүрэн байна. Нийслэл, дүүрэг ажлаа хийхгүй байна

Avatar

Зочин 2023-03-17 103.212.119.210

ЭХлээд 00 энэ тэрээ, орчуулагч г.м. Хоол бол дүүрсэн, хүн алчихгүй бол цаашаа…Амьдрал мэдэхгүй юмнууд дээшээ гархаараа янз бүрийн тоо яриад эргүүтээд бх юм…

Avatar

ЗУЛАА 2023-03-17 66.181.161.248

Юуны түрүүнд нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхгүй бол 400000 байтугай 100000 ч хэцүү байхаа! Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хэдэн жуулчны бааз л 00-ын асуудлаа арай гайгүй шийдсэн байна лээ! Бусад аймгууд ч хэцүүхэн л байна даа!!! 🫢🫣🤫🤔

Avatar

Зочин 2023-03-17 192.82.83.105

400 сая маань явсаар байгаад 400,000 болоод дуусаж байх шиг, данх толгойтын ажил нэг иймэрхуу

Avatar

Зочин 2023-03-17 64.119.22.35

ХҮНИЙ ТООНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ЮМ. ЗҮГЭЭР Л АРИУН ЦЭВЭР, ХООЛ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БИЕ ЗАСАХ ГАЗАР, ДЭЭД БҮТЭЦ, ХӨДӨӨ ОРОН НУТАГ ДАХЬ АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ХАЯГЖИЛТ, ҮЗҮҮЛЖ ХАРУУЛАХ ЗҮЙЛ, ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ Л АНХААРЧЭЭ.

Avatar

Зочин 2023-03-17 202.55.188.118

Данх хэдийг авчирна гэлээ.

Avatar

Зочин 2023-03-17 66.181.161.66

Монгол онолын хувьд 1 тэрбум жуулчин багтаах чадалтай. Гэхдээ Алтайн нуруунаас Халх гол хүртэлх уудам газар тэр чигээрээ жорлон болж баасаар дүүрэх юм байна. Бид хэдэн зуун тэрбум долларыг агшин зуур салгаж, өрнөөс гарч, эдийн засаг маань пуужингийн хурдаар өсөх боловч хөрсний бохирдол бактерилогийн з****г болж хувирсанаар бид бөөндөө бүтэж үхэх гэнэ. Тэгэхээр нормаль сэтгэлгээгээр шинжлэх ухаанч дүгнэлт хийвэл жуулчны тооноос илүү эхлээд жорлонгоо барих ёстой юм байна. Саваа бэлдэнэ гэсэн үг.

Avatar

Зочин 2023-03-17 174.194.145.47

Улаанбаатар хот, Бүх аймагт гэр хороололтой нь цэвэр бохир усны шугам тавьбал энэ асуудал амархан шийдэгдэх байхаа,. ОТ далд уурхай олборлоод эхэллээ. Уул уурхайгаас Монгол улсад маш их долларын ашиг орж ирнэ . Энийгээ Хөгжилдөө бусад бүх салбартаа зориулбал жинхэнэ нөгөө Азийн бар нь болно доо

Avatar

Зочин 2023-03-17 66.181.161.66

Манай Ес бүр 400 саяыг авчирна гэж тас зөрөөд байгаа шүү дээ.

Avatar

Баа 2023-03-17 122.201.23.44

гол н хогондоо дарагдсан, машины замд аалзны шүлс шиг хэрэгдсэн монголын халцгай хөдөө талыг хүн үзэх гж ирэхүү? ээ юүл бол

Avatar

Зочин 2023-03-17 122.201.23.83

400 -g ch absan chadnaa

Avatar

Алтан 2023-03-17 202.21.107.14

1сая аас дээш жуулчин ирвэл хоол унд хүрэлцэхгүй байж магадгүй. хүлэмж, шинэ ногоо, мах, жимс энэ тэрээ бэлдэх хэрэгтэй. Архи, пиво шинэ байх хэрэгтэй. Жуулчид тасраагүй бол айхтар хориг тавилгүй гудамжинд идүүлж уулгаад их мөнгө олно шүү. жуулчны улиралд хотынхноо хөдөө явж амар гэж Бат үүл шиг уриал. Гэхдээ ах дүү, нутаг ус, гэлгүй бас дотоод жуулчин болох хэрэгтэй. Орон нутагт мөнгө оруулаг.

Avatar

Зочин 2023-03-17 103.126.107.254

tegeed ter darga naraa too boduulj surgamaar yumaa. bichij ugsun yumiig n buruu unshaad ballaad baih yum. bodvol 100000 juulchin geed bicheed ugsun chin neg ih olon teg baihaar n saya geed avaad hayasan biz. bas ter terbum mod baina

Avatar

Зочин 2023-03-17 202.21.105.204

Erguu pop batsaan Said hiiheer atsaaraa 1 say juulchin huleej avdiin. Ongotsnii buudliin toos shoroo uzeed yavj bsan biz dee kkkk

Avatar

Зочин 2023-03-17 59.153.114.154

Эргүү данх Эрдэнэтэд гүйдэлтэй ЖДҮ-ИЙН хулгайч 2 ын хийсэн ажил.Аялал жуулчлалаас тэр тусмаа дэд бүтэцгүй байж мөнгө олно гэнэ. Хол очиж хуцацгаа та 2

Avatar

Zochin 2023-03-17 68.148.28.104

Eruul agaart zadgai baaj sheeh eruul mended sain geed cuurhal zar sain taraaval mongold gadaadiin 100 say hun shavaaraldaad orood irne shuu.

Avatar

Зочин 2023-03-17 103.126.107.254

100M hun udurt 1 udaa baahad 7 honort 700M baad bolno. 1 baasnii jing dundjaar 250g gej uzvel 43750000kg buyu 43750 t b**s bolno. 1 kg baasand 0.034km2 talbai noogdono. tegeheer 1 hun 8500 m2 talbaid baaj bolno gesen ug. dajguil yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж