Цахим бүртгэл хөгжсөн ч улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна. Мөн тус дугаараар холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
- Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
- Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
- Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
- Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
- Наркологийн эмнэлэг- 70173985
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
- Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
- Амбулатори-70150056, 70150058
- Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
- Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493
Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан бол цаг товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт, 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ.
Хамгийн гол нь улсын аль ч эмнэлэгт үзлэгийн цаг авсан баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдахыг анхааруулж байна.
Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.
Зочин 2023-03-16 103.26.194.155
3-р эмнэлэгийн ангеологийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье
зочин 2023-03-16 202.126.88.121
A13 шаардахгүй болж байгаа гэсэн шаардсан хэвээр л байгаа юм уу
Зочин 2023-03-16 202.21.117.10
Баталгаажуулалтаа нэгэнтл захиалга өгсөн үйлчлүүлэгчээс бус мэдээллийн өв дээрх ажилтнуудаараа дамжуулан үйлчлүүлэгчээс очиж амжих эсэх баталгааг авахуулж байвал сая үйлчилгээ болно.
Эс тэгвээс энэ бол дахин нэгхүнд суртал ар өврийн хаалганы эх гогцоо болно
Өвчтөн 2023-03-16 66.181.161.33
Юун баталгаажуулах, Тэр эмнэлгүүдийнхээ бүртгэл дээр очоод хараарай, аймшигтай чихцэлдээн байдаг юм, Дээрхи утаснуудруу залгахаар авнаа гонжийнжоо, өмнөөс автоматаар нэг юм яриад л байна тэгж байгаад тасарчихна, Цагтаа эмч дээрээ очихоор бас бөөн очерилосон хүмүүс байна, цагтаа оръё гэвэл тэд нарт нь бас зодуулна хэрүүл болно
Иргэн 2023-03-16 192.82.68.177
Үхсэн хатсаны чинь 30 минутын өмнө очиж баталгаажуулах вэ??? Цагаа л авсан бол 5 минутын өмнө очсон ч болно биз дээ. Хүнд суртал гаргахаа боль