Мишель Йеог Оскар авсны төлөө малайзчууд бүх нийтээр амрах уу?

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Мишель Йеог Оскар авсны төлөө малайзчууд бүх нийтээр амрах уу?

Мишель Йеог Оскар авсны төлөө малайзчууд бүх нийтээр амрах уу?

Малайзын жүжигчин Мишель Йео 95 дахь удаагийн Оскарын наадмаас Шилдэг эмэгтэй гол дүр шагнал хүртсэн. Энэ баярт мэдээний дараа Малайз улсад үндэсний хэмжээний баяр зарлаж, Лхагва гаригт бүх нийтээр амрана гэсэн мэдээлэл цацагджээ. Тодруулбал, Малайзын нэгэн хэвлэлд "Энэ бол үндэстний бахархал. Ерөнхийлөгч Анвар Лхагва гаригийг бүх нийтээр амрах өдөр болгон зарлалаа" гэсэн мэдээлэл гарсан байна.

Тэгвэл энэ мэдээлэл ташаа болохыг ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэв. Мөн олон нийтийг тодорхой бус, худал мэдээллийг түгээхгүй байхыг уриаллаа.

Энэ жил 60 настай Мишель Йео нь "Everything Everywhere All at once" киногоороо Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн анхны ази эмэгтэй болсон. Тэр 1997 онд Жеймс Бондын "Tomorrow never dies", 2000 онд "Crouching Tiger, Hidden Dragon" зэрэг кинонд тоглосныхоо дараа олон улсад нэр хүндтэй болжээ.

Мишель Йеогийн ээж охиныхоо ялалтын дараа орон нутгийн хэвлэлд яриа өгчээ. Тэрбээр "Малайз хүн чадлаа. Би маш их баяртай байна. Би охиноороо бахархаж байна. Тэр их дайчин. Би түүнийг Малайзад ирж баяраа тэмдэглэ гэж удахгүй дуудна аа" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж