Иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллажээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллажээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2023.03.15/ болж, суллах шийдвэр гаргажээ. Түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Түүний шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд /2023.03.10/ шүүх хурал товлогдсон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлж байв.

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг шүүхээс өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж