SPEAK OUT: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

SPEAK OUT: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлж яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал удахгүй орж ирэх гэж байна. АТГ-аас өгсөн мэдээллээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас зургаан УИХ-ын гишүүн байна гэдгийг албаныхан тодотгов. Тиймээс яллагдагчаар татагдсан гишүүдээс бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар ямар байр суурьтай байгааг сонслоо. 


УИХ-ын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Миний хувьцаа эзэмшдэг компаниудад санхүүгийн зөрчил гарсан байж болзошгүй. Энэ асуудал шалгагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй дуудсан цагт нь очиж байгаа тохиолдолд заавал түдгэлзүүлээд байх шаардлага байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд би саад учруулаагүй. Дуудсан цагт нь очиж байгаа. Хамгийн сүүлд уржигдар байцаалтад очсон. Мөн нүүрсний хэрэгтэй холбогдуулан жагсаал зохион байгуулсан гэх мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Буруу мэдээлэл очсон байна.

-УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй. Мэдүүлгээ өгсөн. Үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгсөн. Тиймээс хуулийн дагуу шалгагдаад дуусах байх. Монгол Улсын сайд Үндсэн хууль болон бусад хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол Засгийн газрын шийдвэрийн дагуу хуульд нийцүүлж тушаал гаргадаг. Энэ эрхээ эдэлсэн. Хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй.

-УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-Мэдээлэл муутай байна. Ямар шалтгаанаар АТГ-аас прокурор руу санал оруулж байгааг мэдэхгүй байна. АТГ-аас нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь очиж материал хүргэж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж гарын үсэг зуруулсан учраас хуулиараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм билээ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хувьдаа санал нийлэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж