2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Монгол шевро ХК (MVO +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +9.48%) болон Материалимпекс ХК (MIE +8.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -10.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.14%) болон Үндэсний хувьчлалын сан (XOC -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 72,854 ширхэг нэгж эрхийг 13,269,838 төгрөгөөр, багцын арилжаагаар 841,024 ширхэг үнэт цаасыг 1,0074,828,672 төгрөгөөр, тендер арилжаагаар "Мон Бийф" ХК -ийн 20,044,136 ширхэг үнэт цаасыг 942,074,392 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.05 хувиар буурч, 39,607.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,965,235,638,940 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ