“Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам болов

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам болов

“Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам болов

Монгол Улсын төрийн шагналт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам болов.

Энэхүү арга хэмжээг нээж түүний хүү Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг өвөөгөө дурсаж “ Өвөө минь дэндүү хээгүй, хэнтэй ч өөриймсөн нөхөрлөдөг, ялангуяа залуу хойч үеэ халамжлан бойжуулдаг эгэлгүй авьяас билигтэй эгэл хүн байсан. Тиймээс миний бие өвөөгийнхөө чин хүсэл зорилгыг үргэлжлүүлэх, уран бүтээлийг нь хойч үедээ мөнхжүүлэх зорилгоор “Шаравын Сүрэнжав сан”-г үүсгэн байгуулаад буй билээ. Тус сангаар дамжуулан утга зохиолын салбарт хүч үзэн гарч ирж байгаа хүүхэд багачууд, залуусыг дэмжих, Шаравын Сүрэнжавын уран бүтээлийг хойч үедээ хүргэх, тэдний хүмүүжил, төлөвшил, нийгмийн оюун санааны амьдралд бага ч болтугай хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзлээр хичээн зүтгэх болно. Монголын уран зохиол мөнхөд цэцэглэн хөгжих болтугай” хэмээжээ.

Нийт оролцсон уран бүтээлчдээс Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган, Д.Нямаа нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулжээ.

Мөн энэхүү наадмыг баясгаж “Өнөр бүл” төвийн сурагч хүүхдүүд “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль” “ Тэнгэрийн хүү” зэрэг найраглалыг уншиж амилуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж