Дэлхийд 13 орон л агаарын бохирдолгүй байна

Дэлхийд 13 орон л агаарын бохирдолгүй байна

Дэлхийд 13 орон л агаарын бохирдолгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргасан агаарын чанарын удирдамжийг өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд зөвхөн 13 улс хангасан гэдгийг Швейцарийн "IQAir" компани мэдээлжээ. Тус компани нь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Грийнпийс агентлагтай хамтран ажиллаж, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд дэлхийн 131 орны 7323 хотын агаарын чанарыг хянах 30 мянга гаруй самбарын мэдээллийг цуглуулан, дүгнэлт гаргадаг. 

Тэгвэл тус компанийн мэдээллээр Австрали, Бермуд, Бонайр, Эстони, Финланд, Францын Полинези, Гренада, Гуам, Исланд, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Пуэрто Рико, Синт Эстатиус болон Саба, АНУ-ын Виржинийн арлууд бүгд агаарын чанарын стандартад хүрсэн байна.

Агаарын чанарын стандартыг хүний ​​эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг PM2.5 нь агаар бохирдуулагч бодис болох нарийн ширхэгт тоосонцорын хэмжээгээр хэмждэг. Энэхүү тоосонцорын хэмжээ их бол үзэгдэх орчин хязгаарлагдаж, манан татсан мэт харагддаг байна. Тоосонцорын хэмжээ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Учир нь 10 микрометрээс бага диаметртэй тоосонцор нь хүний уушгиар дамжин цусны урсгалд орж чаддаг  учраас хор хөнөөл ихтэй байдаг аж. 

Африк, Төв болон Зүүн Азийн орнуудад 2022 онд PM2.5 -ийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-15 194.32.235.137

Агаарын чанар манар тоохгүй ээ, халхууд бид тэнгэрээс заяасан улс учираас яах ч үгүй.

Avatar

Зочин 2023-03-15 188.162.254.118

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Иргэн 2023-03-15 124.158.68.33

Приусийн яндан хулгай хийж байгаа хумуус монголчуудыг бохир агаараар амьсгалахад Маш их нелеелж байгаа тул чанга шийтгэх хуультай болмоор байна

Avatar

Зочин 2023-03-15 103.126.107.254

agaariin bohirdliinexport gej baidag. id 1 hund noogdoh gazar nutgiin hemjee ih uchi huleen avah bolomjtoi. iim bohirdol ihtei uildverleliig mongold nutagshuulahad bolohgui yumgui. ene n metall boliovsruulalt, himiin yu;ldverlel buyu aj uildveriin suuri salbaruud yum

Avatar

Уншигч 2023-03-15 64.119.21.98

манайд буурахгүй ИХСЭЭД бгаа нь хамгийн их асуудал төсөв нэмэх тусам утаа түгжрэл ихэсдэг энийгээ хэнч олж хардаггүй мэдээгүй л царайлдаг

Avatar

шог 2023-03-15 66.181.165.180

өө тэгвэл манай дарга нарын мөнгө идээд үр дүн гаргахгүй байгаа нь зөв юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж