Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргасан агаарын чанарын удирдамжийг өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд зөвхөн 13 улс хангасан гэдгийг Швейцарийн "IQAir" компани мэдээлжээ. Тус компани нь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Грийнпийс агентлагтай хамтран ажиллаж, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд дэлхийн 131 орны 7323 хотын агаарын чанарыг хянах 30 мянга гаруй самбарын мэдээллийг цуглуулан, дүгнэлт гаргадаг.
Тэгвэл тус компанийн мэдээллээр Австрали, Бермуд, Бонайр, Эстони, Финланд, Францын Полинези, Гренада, Гуам, Исланд, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Пуэрто Рико, Синт Эстатиус болон Саба, АНУ-ын Виржинийн арлууд бүгд агаарын чанарын стандартад хүрсэн байна.
Агаарын чанарын стандартыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг PM2.5 нь агаар бохирдуулагч бодис болох нарийн ширхэгт тоосонцорын хэмжээгээр хэмждэг. Энэхүү тоосонцорын хэмжээ их бол үзэгдэх орчин хязгаарлагдаж, манан татсан мэт харагддаг байна. Тоосонцорын хэмжээ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Учир нь 10 микрометрээс бага диаметртэй тоосонцор нь хүний уушгиар дамжин цусны урсгалд орж чаддаг учраас хор хөнөөл ихтэй байдаг аж.
Африк, Төв болон Зүүн Азийн орнуудад 2022 онд PM2.5 -ийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS
Холбоотой мэдээ