АНУ-ын дрон Оросын онгоцтой мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын дрон Оросын онгоцтой мөргөлджээ

АНУ-ын дрон Оросын онгоцтой мөргөлджээ

АНУ-ын дрон өчигдөр /2023.03.14/ Төв Европын цагаар 07:03 цагийн орчимд Оросын нисэх онгоцтой мөргөлджээ. Уг ослын улмаас АНУ-ын дрон Хар тэнгист унав. Энэ үйл явдал Орос, Украины дайны улмаас хурцдаад байсан Москва, Вашингтоны харилцааг улам хүндрүүлэх төлөвтэй байна.

АНУ-ын албаныхны мэдээлснээр олон улсын агаарын орон зайд хийдэг хуваарьт сургуулилалтаа хийж явсан дроны замд Оросын хоёр онгоц саад болжээ. Харин Оросын тал энэ мэдэгдлийг үгүйсгэж, АНУ-ын дрон огцом маневр хийснээсээ болж унасан гэлээ. Тэд АНУ-ын “MQ-9 Reaper” дроныг дамжуулагч төхөөрөмжөө унтраачихсан нисч байсан гэв. Дамжуулагч төхөөрөмж нь тухайн онгоцыг хянах боломж олгодог төхөөрөмж юм. Харин “MQ-9 Reaper” дрон нь 20 метр урт далавчтай хяналтын онгоц ажээ.

“Манай дрон хуваарьт сургуулилалтаа хийж явах үед Оросын Су-27 онгоц саад болсноор осол гарлаа. Ослоос өмнө Су-27 онгоц хэд хэдэн удаа байгальд ээлгүй, мэргэжлийн бус хандлага гаргаж, манай дрон дээр түлш асгасан” гэж АНУ мэдэгдсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Вашингтон дахь Оросын Элчин сайд Анатолий Антоновтой АНУ-ын төлөөлөгчид уулзжээ. Уулзалтын дараа Антанов энэ ослыг АНУ-ын өдөөн хатгалга гэж үзэж буйгаа хэвлэлд илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж