Засгийн газрын өнөөдрийн /2023.03.15/ хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар чөлөөлсөн бололтой. Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүйн улмаас ажлаас нь чөлөөлөх хүсэлт Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Э.Баттулга БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоос өмнө УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг.
П.БАТЗАЯА