Хятад руу зорчих иргэд өнөөдрөөс PCR өгөх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Хятад руу зорчих иргэд өнөөдрөөс PCR өгөх шаардлагагүй

Хятад руу зорчих иргэд өнөөдрөөс PCR өгөх шаардлагагүй

Монгол Улсаас Хятад руу зорчих иргэдийг өнөөдрөөс /2023.03.15/ эхлэн түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлэхээр болсон байна. Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-наас нээсэн. Иргэд хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, "сөрөг" гэсэн хариу гарсан байх шаардлагатай байв. Харин Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулсан. Тэгвэл энэ зохицуулалтад өөрчлөлт оруулжээ.

Иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөхөөр 2023 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдээс РCR шинжилгээний хариу шаардахгүй болсон байна.

Харин иргэд түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн байх шаардлагатай аж. Мөн Хятадад зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө Wechat-аар QR код уншуулан эсвэл доорх хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна.

Ингэснээр Хятад улсын хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх аж.

Wechat-аар QR код уншуулж болохгүй тохиолдолд https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, мэдүүлэг бөглөхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж