"50 автобусны дугаар, бүртгэлд цаг алдсан, Даваа гаригаас үйлчилгээнд гарна"

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

"50 автобусны дугаар, бүртгэлд цаг алдсан, Даваа гаригаас үйлчилгээнд гарна"

"50 автобусны дугаар, бүртгэлд цаг алдсан, Даваа гаригаас үйлчилгээнд гарна"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд 2019 онд “UB school bus” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн туршилтыг 2019 оны арваас арванхоёрдугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс хэрэгжилтийг хангаж ажиллахаар нийслэлээс зарласан тендерт “Моннис моторс” ХХК шалгарсан. Тус компани цар тахлаас шалтгаалж хил гаалийн гацаанаас болж товлосон хугацаандаа нийт автобусыг оруулж ирж чадаагүй. Гэхдээ хугацаа хойшилсон ч энэ онд үлдсэн автобуснуудыг оруулж ирж, хүлээлгэж өгсөн билээ.

Сургуулийн автобус төслийн хүрээнд 50 ширхэг сургуулийн автобусыг өнгөрсөн сарын 13-нд дүүргүүдэд хүлээлгэн өгсөн. Тус автобуснуудыг энэ сараас хөдөлгөөнд явуулж эхэлнэ. Гэвч одоог хүртэл сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулж эхлээгүй байна.

Нийслэлийн боловсролын газрын сургуулийн автобус хариуцсан мэргэжилтнээс энэ талаар тодруулахад "Олон автобус учир бүртгэл, дугаар олголт зэрэгт хугацаа алдсан. Ирэх Даваа гаригаас дүүрэг бүрд хуваарилсан автобусыг хүлээлгэж өгч, үйлчилгээнд хэвийн явж эхэлнэ" гэлээ. Сургуулийн автобусыг сурагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хуваарилсан. Тухайлбал:

  • Баянзүрх-10
  • Сүхбаатар- 7
  • Сонгинохайрхан – 7
  • Чингэлтэй- 7
  • Баянгол-7
  • Хан-Уул- 6
  • Багануур- 2
  • Налайх- 2
  • Багахангай- 1 тус тус хуваарилжээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өмнө нь өгсөн мэдээлэлдээ ““Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Хоёрдугаар сард 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн. Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн” гэсэн юм.

Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Дүүргийн Боловсролын хэлтсүүдээс хуваарилсан автобусны замнал болон зорчилт үйлчилгээтэй холбоотой саналуудыг авч, дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн.

Дүүргүүд зохион байгуулалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор зардлыг баталсан төсвийн хүрээнд шийднэ” гэх хариултыг өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж