Сирийн ерөнхийлөгч Москвад айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Сирийн ерөнхийлөгч Москвад айлчлав

Сирийн ерөнхийлөгч Москвад айлчлав

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад өчигдөр Москва хотноо айлчилжээ. Ассадыг Москвагийн Внуково олон улсын нисэх онгоцны буудалд Путины Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Богданов угтан авчээ.

Ассад өнөөдөр /2023.03.15/ ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Сирийн иргэний дайны ойг тохиолдуулан уулзах гэнэ. Тэд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Сири болон эргэн тойрны орнуудад нөхцөл байдлыг цогцоор нь зохицуулах хэтийн төлвийг хэлэлцэх аж. 

Сирид сүүлийн 12 жил үргэлжилсэн иргэний дайнд ОХУ нь Башар Ассадын гол ар тал байсаар ирсэн юм. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн Сирийн иргэний дайнд хагас сая хүн амь үрэгдэж, хүн амын тал нь орон гэргүй болж, олон сая нь дүрвэсэн. Башар Ассадын засгийн газрыг унагаахын оролдсон сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдтэй тэмцэхэд нь Сирийн засгийн газарт ОХУ цэргийн дэмжлэгээр тусалсан. Түүнчлэн Оросын дэмжлэг нь Башар Ассадыг эсэргүүцсэн орнуудтай тэмцэхэд НҮБ-ын түвшинд ч гол үүргийг гүйцэтгэсэн юм. Үүний хариуд Сири улс нь өнгөрсөн зун ОХУ-ын хяналтдаа авсан Украины Луганск, Донецк бүс нутгуудыг "бие даасан, бүрэн эрхт" гэж хүлээн зөвшөөрсөн. 

Үүнээс гадна Сири, Турк, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нар болон Ираны Гадаад хэргийн сайдын ахлах зөвлөх өнөөдөр, маргааш  Москвад хэлэлцээ хийж, Сири дэх "терроризмын эсрэг хүчин чармайлт"-ыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Сарын өмнө Сири, Туркийн газар нутагт хүчтэй газар хөдлөлтүүд болж 50 мянган хүн амь үрэгдсэн. Үүний дараа ОХУ-аас Сири улсад аврах ажиллагааны багаа илгээх зэргээр тусламж дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж