Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав | News.MN

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ.  Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь сайдын албанаас чөлөөлөгдөж буй юм.

УИХ-ын намрын чуулган завсарласан байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь сайдын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар хаврын чуулган эхэлсэн даруйд хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээгээд буй. Тэгвэл энэхүү нээлттэй зэрэгцэх шахам Засгийн газрын нэг сайд чөлөөлөгдөж байна. Иймээс МАН дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэн болох вэ гэдэг марафон энэ өдрүүдэд өрнөх боллоо.

Авлигатай тэмцэх газар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Ерөнхий прокуророос ирэхээс урьтаад өөрсдийнх нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэх чиглэлтэй байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-15 192.82.92.204

Худ гар байж дээ

Avatar

Зочин 2023-03-15 103.242.47.42

үхсэн ацных нь шудрага тав. бүгд л адилхан хулгайч нар л юм байна энэ байна батзандангийнх нь хулгай нь нотлогдсон ийм худлаа гаруудад итгэж УИХ-д сонгохоо больцгоо үхэр монголчуудаа

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-03-15 66.181.181.10

Энэ мэт этгээдүүдийг хатуу шийтгэж зохих ялаа эдлүүлж бж манай улсад шудрага ёс тогтоно.Ард олон ч шүүх засаглал болон төр засагтаа итгэх итгэл сайжрана.Тэгэж гэмээн ирэх жилийн сонгуульд ямар хэмжээний санал авах чинь шийдэгдэнэ!!!!!!!!

Avatar

Зочин 2023-03-15 202.126.89.165

Энэ хоосон толгой амьдралаас тасархай поп эртхэн зайлсан нь хэн хэндээ улс орондоо ч өлзийтэй.

Avatar

Зочин 2023-03-15 202.126.89.159

Аюурсайхан руу довтлож эхэллээ. Сайдаасаа болингуут нь шүршиж байгаа энэ шүлснүүд "шударга 5 " гээд л шууги ж байсандаа !

Avatar

Зочин 2023-03-15 192.82.65.9

Буцаагаад Ариунзаяа сайдыг томилчих оо.

Avatar

Зочин 2023-03-15 66.181.182.186

Энэ хурган коммунист их том юм ярьдаг байж билээ. Ийм залуу хүн байж яаж ийм коммунист сэтгэлгээтэй мангуу н**ш вэ гэж боддог байсан. Гэтэл хулгай хийх санаархалтай золиг байж

Avatar

Хүү минь даан ч яав даа 2023-03-15 202.126.88.64

Шударга эх орон ч М.Энхболдыг огцруулах ард түмний цуглааныг удирдан зохион байгуулсан ард түмний хайртай хүүгээ 2018 онд СБ талбайд үг хэлэхэд уйлж биширч байсан олны нэг билээ
Даан ч яав хүү минь чи яав даа

Avatar

Зочин 2023-03-15 202.126.92.98

Монгол төрийн бүх ажлыг энэ хүнээс авч төрийн хатуу цээрлэл үзүүл. Нэг л сүрхий хүн хуцаад байсан. Хулгайч л байсан бн.

Avatar

Зочин 2023-03-15 183.177.97.14

Нүүрсний хулгайчийг шоронд хатаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж