Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ.  Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь сайдын албанаас чөлөөлөгдөж буй юм.

УИХ-ын намрын чуулган завсарласан байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь сайдын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар хаврын чуулган эхэлсэн даруйд хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээгээд буй. Тэгвэл энэхүү нээлттэй зэрэгцэх шахам Засгийн газрын нэг сайд чөлөөлөгдөж байна. Иймээс МАН дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэн болох вэ гэдэг марафон энэ өдрүүдэд өрнөх боллоо.

Авлигатай тэмцэх газар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Ерөнхий прокуророос ирэхээс урьтаад өөрсдийнх нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэх чиглэлтэй байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж