Сонсгол: "Таван богд трейд"-ийн Ц.Баатарсайханыг гэрчээр дууджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

LiveСонсгол: "Таван богд трейд"-ийн Ц.Баатарсайханыг гэрчээр дууджээ

Сонсгол: "Таван богд трейд"-ийн Ц.Баатарсайханыг гэрчээр дууджээ
10 : 25
2023-3-15

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол түр завсарлалаа

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатны сонсгол түр завсарлалаа. 

09 : 54
2023-3-15

Зээлийн 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хадгаламжид байршуулжээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дууджээ.

Үдээс өмнө:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл;

2.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2018/;

Үдээс хойш:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2019/;

2.Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл “Ноолуур” хөтөлбөр /2020 Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй/;

3.Экзим 300-Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл;

Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлснээр, энэ удаагийн сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ. 

Ноолуурын салбарыг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд арилжааны 8 банкаар дамжуулан 89 зээлд 273 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 6 зээлдэгчийн 8,8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлээ төлөөгүй, зөрчил үүсгэсэн байдалтай байгаа аж.

"Ноолуур" хөтөлбөртэй холбоотойгоор "Таван богд трейд" ХХК-ийн захирал ц.Баатарсайханыг гэрчээр дуудсан  ч "гадаад явсан" гэх шалтгаанаар ирээгүй байна.

Тус компанийн Санхүү эрхэлсэн дарга Б.Энхмандах, Хуулийн хэлтсийн дарга Ц.Цасчихэр нарыг төлөөлөл болгон явуулсан ч тэд сонсголд оролцсонгүй.

"Говь" ХК "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд нийт таван удаа болон "Дулаан гэр" ХХК-тай хамтран 31,2 тэрбум төгрөгийн санхүүжилт, Хөгжлийн банкнаас шууд зээлээр 161 тэрбум төгрөгийн зээл авсан. Төслийн нэр нь “Ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэл”.

"Говь" ХК-ийн хувьцааны 50.1 хувийг "Таван богд трейд ХХК, 34 хувийг "Hide inter", үлдсэн 15.9 хувийг бусад иргэд эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Ц.Баатарсайхан, Савада Хидео нар юм.

Нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр "Таван богд трейд" ХХК болон "Таванбогд фүүдс пицца" ХХК-ийн зээл төлсөн бол 8.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хадгаламжид байршуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж