Ньюс хөтөч: Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно

Ньюс хөтөч: Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно

09:00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ.

-Засгийн газрын хуралдаан болно.

11:40 цагт: “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.

11:00 цагт: Эрх чөлөөний талбайд “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.

12:00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Нэг цонхны үйлчилгээ"-ны танхимд Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно. ХЗДХ сайд болон УБЕГ-ын удирдлага оролцоно.

13:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.

15:00 цагт: Мөнгөний бодлогын хороо мэдээлэл хийнэ.

18:00 цагт: СТӨ-нд: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 9905-0344

13:30-20:30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17:00 цагт Туркменистан улсын багтай таараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж