09:00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээгдэнэ.
-Засгийн газрын хуралдаан болно.
11:40 цагт: “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн “Тэнгэрийн хүү” улсын хоёрдугаар наадам болно.
11:00 цагт: Эрх чөлөөний талбайд “Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг болно.
12:00 цагт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Нэг цонхны үйлчилгээ"-ны танхимд Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт болно. ХЗДХ сайд болон УБЕГ-ын удирдлага оролцоно.
13:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контент нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлт болно.
15:00 цагт: Мөнгөний бодлогын хороо мэдээлэл хийнэ.
18:00 цагт: СТӨ-нд: “Шөнө буусан аадар” жүжгийн нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 9905-0344
13:30-20:30 цагт: “Степпе Арена” мөсөн өргөөнд Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Гурав дахь тойргийн тоглолтын хуваариар манай улсын баг өнөөдөр 17:00 цагт Туркменистан улсын багтай таараад байна.