“Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай "Оюутолгой"-н гүнийн уурхай байнгын ажиллагаанд шилжсэн түүхэн мөчид ярилцлаа.
-“Оюутолгой”-н үнэ цэн илүү нэмэгдэх түүхэн мөч тохиож байна. Төслийн хүрээнд Монгол Улсад хай тех, ноу хау хэр сайн нутагшиж байна вэ?
-Маш сайхан асуулт байна. Өнөөдөр “Оюутолгой” компани, “Рио Тинто” компанийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр болж, Монгол Улс дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох эхлэл тавигдаж байна. 2023 он “Рио Тинто” группийн хувьд 150 жилийн ой тохиож буй маш чухал жил. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, нөу хаугаар дамжаад гүнийн уурхай байнгын ажиллагаанд шилжиж, Монгол Улсад маш өндөр технологи, шинэ стандартууд нутагшиж байна. 150 жилийн хугацаанд хуримтлуулсан, 35 улсад явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнд бий болгосон “Рио тинто” группийн мэдлэг, туршлага гэдэг бол асар их баялаг.
“Оюутолгой”-н уурхайд хэрэгжүүлсэн ажлууд манай улсын маш олон салбарт шинэ санаачилга болсон.
Аюулгүй ажиллагааны бүх дүрмийг Монголын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа хүн бүрийн эд эсэд шингээж, чанд мөрдүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын амин чухал асуудал нь аюулгүй ажиллагаа шүү дээ. Бид аюулгүй ажиллагааны хамгийн сайн стандарт бий болгож чадсанаараа бахархдаг.
-“Оюутолгой” төслийн ажилтнуудын дийлэнх нь монголчууд байна. Энэ хэрээр монголчууд дадлагажиж, туршлагажиж байгаа нь сайн мэдээ. “Рио Тинто”-гийн бусад компанид өнөөдрийн байдлаар хэчнээн монгол ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК үндсэн болон бэлтгэн нийлүүлэгч компанийн ажилтнууд багтаад 20 мянга гаруй ажилтантай. Үүний 97 хувь нь монголчууд. Энэ бол маш бахархам үзүүлэлт. Уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүс “Үндэсний ажилтныхаа тоог богино хугацаанд яаж ийм өндөр хувь хэмжээнд хүргэж чадав аа” гэж ихэд гайхдаг. Монголчууд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн, олон улсад ажиллах өндөр чадвартай уул уурхайн салбарын мэргэжилтэн, эксперт болж чадаж байна гэдэг нь бахархам явдал.
“Рио тинто” группийн хилийн чанад дахь салбаруудад 200 орчим монгол залуус инженер, техникийн ажилтнаас эхлээд группийн захирлын алба хашиж байна. Тухайлбал, манай Болд захирал “Рио Тинто”-гийн Зэсийн группийг удирдаад ажиллаж байна. Ер нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дан ганц мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. “Оюутолгой” төсөлд оруулж байгаа “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын хувьд ч ялгаагүй. Хамгийн гол нь монголчууд бид бүхэнд, хүнд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.
-Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” группийн өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний эхний үр дүн гүнийн уурхайн тогтвортой үйл ажиллагаа эхэлж буй явдал гэж хэлж болох байх. Цаана нь шийдлээ хүлээсэн цөөнгүй асуудал бий. Хэр нааштай шийдэгдэхээр байна вэ?
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид Засгийн газартай томоохон хэмжээний хэлэлцээ хийж, хоёр талаасаа тохиролцон, асуудлуудаа шийдсэн. Үүний үр дүнд гүнийн уурхайн бүтээн байгуулалтын undercut буюу огтлох малтлагын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь Монгол Улсын түүхэнд төдийгүй дэлхийн зэсийн салбарт тэмдэглэхүйц томоохон үйл явдал болсон. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцсон. Тухайн үед бид “2023 оны эхний хагастаа амжаад “Оюутолгой”-н гүнийн уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлнэ” хэмээн зорилт дэвшүүлж, үүнийгээ зарлаж байсан бол өдгөө үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Энэ бол “Оюутолгой” төслийн хувьд түүхэн, томоохон үйл явдал юм.
Гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлж байна гэдэг нь “Оюутолгой” зэсийн салбартаа томоохон тоглогч, Монгол Улс томоохон үйлдвэрлэгч болохын эхлэл гэсэн үг. Үүнийг Монголыг дэлхий нийтэд сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүд хаалга гэж харж байна.
Цаашид Засгийн газартай үйл ажиллагаагаа улам уялдуулаад, асуудлуудыг харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн хүрээнд шийдээд явах болов уу. Сорилт, бэрхшээл цөөнгүй тохиосон. Ийм хэмжээний томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийн зам дандаа дардан байна гэж үгүй шүү дээ. Янз бүрийн бэрхшээл гарч ирнэ. Хамгийн гол нь хамтран ажиллагч түншүүдтэйгээ байнга гэрээ хэлцэл хийж, нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрч, итгэлцэл бий болгон тэр бүхнийг даван туулж ирсэн. Цаашдаа ч үүнийгээ баримтална. Бид урт хугацаандаа “Оюутолгой” төсөлд оролцогч талуудын үр өгөөжийг ямар нэг байдлаар үргэлж сайжруулах бодлого барьж байна.
-“Рио Тинто” компани өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсад хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын буюу тогтвортой байдлын гэрээг 2009 онд байгуулсан. Үүнээс хойших хугацаанд тус төсөл Монгол Улсад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Зөвхөн 2022 онд 1.6 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд нийлүүлснээс 1.4 тэрбум нь борлуулалтын орлого. Өөрөөр хэлбэл, борлуулалтын бүх орлого дээрээ нэмээд 200 гаруй сая ам.доллар оруулж ирсэн гэсэн үг. 1.6 тэрбум ам.долларынхоо 1.3 тэрбум ам.долларыг үндэсний компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад зарцуулжээ. Одоогийн байдлаар 900 орчим компани “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Үүний 500 гаруй нь үндэсний компани. Харин үүний 100 нь Өмнөговийнх. “Оюутолгой” ХХК Монгол Улсад оруулж ирсэн хөрөнгө оруулалт болгоноо Монголбанкаар дамжуулж, дотоодын зах зээлд ам.доллар нийлүүлдэг учраас гадаад валютын эх үүсвэрт ч тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсаар ирсэн.
-“Рио Тинто” компани “Оюутолгой”-н олборлолтыг хэзээ хамгийн өндөр түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна вэ?
-Гүнийн уурхайн бүтээгдэхүүний олборлолт гэдэг бол технологийн хувьд нэлээд ярвигтай ажил байдаг. Тодорхой хугацаа шаарддаг. Олборлолтыг жилээс жилд нэмэгдүүлсээр 2028-2036 оны үед хамгийн өндөр түвшинд хүргэх зорилт тавьсан. Оюутолгойн гүний уурхайд блокчлон олборлох арга ашигладаг. Нэлээд нарийн ажиллагаатай, өндөр мэдлэг, технологи шаарддаг арга. Дэлхийд маш цөөн орон л ашиглаж чаддаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагаа “Оюутолгой” төслийг амжилттай эхлүүлэх, цаашид амжилттай үргэлжлүүлэх үндэс суурь болж байгаагийн бас нэг илрэл юм.
-“Оюутолгой”-д усны асуудал хөндөгдөж багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? Хэрэглээний усныхаа хэдэн хувийг дахин боловсруулж ашиглаж байна вэ?
-Бид байгаль орчны салбарт хурцаар хөндөгддөг, хамгийн чухалд тооцогддог асуудлуудад онцгой анхаардаг. Байгаль орчны холбогдолтой бүх төрлийн үнэлгээ, тайлангаа тогтмол гаргадаг. Олон улсын, хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудыг ашиглаж, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлуудаа хийж байна. Хэрэглээний усныхаа 90 орчим хувийг дахин боловсруулж ашигладаг. Усыг нэг удаа ашиглаад хаяна гэсэн ойлголт байхгүй.
“Оюутолгой”-н уурхай газрын гүний эрдэстэй ус ашигладаг. Энэ нь унданд ашиглах боломжгүй үйлдвэрлэлийн зориулалттай ус. Үүнийг хүмүүс буруу ташаа ойлгодог юм билээ.
“Оюутолгой” ХХК одоогоос гурван жилийн өмнө ус ашиглалтын шийдэл, технологиороо олон улсад үнэлэгдэж, дэлхийн стандартыг тэргүүлэгч шагнал хүртсэн. Түүнчлэн орон нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монголдоо төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт үлгэр жишээ болохуйц ажлууд хийдэг. “Оюутолгой” ХХК 2015 онд орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Үүний хүрээнд орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулдаг. “Оюутолгой” төсөл бол Монгол Улсыг гадаад ертөнц, гадаадын хөрөнгө оруулагчдад таниулж байгаа нүүр царай яалт ч үгүй мөн. Цаашдаа бид энэ төслөөс гадна нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна. Заримыг нь эхлүүлсэн. Тухайлбал, “Рио тинто Монгол” ХХК олон улсад 17 чиглэлээр бизнесийн үйлчилгээ үзүүлж байна. Монголчуудын олон жил ярьж буй “монгол залуучуудынхаа эрдэм мэдлэгийг экспортолъё” гэх мөрөөдлийг “Рио тинто” бодитоор хэрэгжүүлж байна. Үүнийгээ цаашид өргөжүүлнэ. Тийм боломж бий. Энэ бол Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулж байгаа хэрэг шүү дээ.
Зочин 2023-03-15 202.9.40.160
б**********ч хүүхэн
х***а кемп 2023-03-15 46.135.27.66
ОТ Д 7000 х***а барилгын ажил хийж бна,гал тогоонд ажилдаг хужаанууд бэлтгэгч монгол хүүхнүүдтэй явалддаг
зочин 2023-03-15 103.229.120.113
хятад руу гаргаж байгаа баяжмалын төлбөр монгол банкаар хэзээ ордог болох вэ, амнат-г 18 хнувь болгох хэрэгтэй
Зочин 2023-03-15 103.212.116.204
Өөрийн хүч чадлаараа яваа хүмүүсийг зүхэх хэрэггүй ээ, тэр хулгайч, цавчаач, улс орныг хөмрөх шахсан хар элэгтэн, цайрсан толгойт улс төрчдөө л хараан зүхвэл зохилтой.
Зочин 2023-03-15 66.181.182.186
ОТ туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийхдээ ажилчдадаа жишээ нь 3 сая төгрөгийн цалин өгөөрэй гээд тохирдог. Манай туслан гүйцэтгэгч нар нь 1,5 сая төг цалин өгч джндаас нь мөнгө иддэг
Туслан гүйцэтгэгчээ шалга 2023-03-15 202.180.218.37
Туслан гүйцэтгэгч компаниуд чинь ажилчидаа мөлжөөд сууж байдаг. ОТ той гэрээ байгуулаад ажилчиддаа хамгийн бага цалин өгдөг. энэ ужиг асуудлаа шалгаач. Энэ луйврын үзүүр ОТ дээр байна.
Зочин 2023-03-15 66.181.177.134
balai huuhen
зочин 2023-03-15 202.55.191.194
хуцдаг гар бэ одоо 30 жил ОТ-оос өртэй сууж байгаа биздээ.
Zochin 2023-03-15 192.82.68.151
OT 30 jil boloogyi baigaa shuu
Зочин 2023-03-15 103.26.195.192
ОТ-н төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдалд онцгой ач хаолбогдолтой учраас манай их хөрш улс хааж боогдуулах маш их сонирхолтой! Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид шантрахгүй зүтгэсээр амжилтад хүрч байгаа нь туйлын чухал!!! ОТ-оос улсад төлж байгаа орлогоор бид цалин, тэтгэвэр, халамжаа төлж байгааг олон нийт тэр бүр мэдэхгүй, дуулианаар муулж суудаг нь харамсалтай!! Хэрэв ОТ-д ОХУ-ыг хамтрагчаар оруулсан бол бид Эрдэнэт шиг эхний 20 жил өртэй явах байсан!!!
Оноч 2023-03-15 202.5.205.2
Эрдэнэт өдгөө монголын компани болжээ. танай ОТ дээр хэзээ нэг цагт монголын болох зүйл заалт бий юу? Новшоо социализм буруу нийгэм байсан байж болно. Гэхдээ, удидагчид нь цуцашгүй эх орончид байж эх орныхоо эрх ашгийг үргэлж 1-т тавьж ирсэн нь баримт шүү. Битгийг авилгач хулгайчтайгаа зүйрлэ. Дэндүү сүнс нь гомдмоор муухай харьцуулалт шүү. Яаж Баярцогт Баяр гэдэг авилгачаа тэр аугай удирдагчидтай зүйрлэж чадаж байнаа. Тэртээ 1970 онд энэ уурхайг 2010 онд эх оронд нь авчирах заалт хийсэн байдаг.
Монгол 2023-03-15 46.135.27.66
4.5 ЭРДЭНЭТ ХОТ БАРИХ ЁСТОЙ ЮМ
50 жилийн ДНБ-ийгээ өгчөөд нэмээд нүх ухах зардал төлөөд бхдаа яахавдээ... 2023-03-15 202.5.205.2
Заза энд хараагаад одоо яахавдээ. Яг үнэндээ монгол улсын төр засаг л ажлаа хиймээр бна шүү дээ. Тэд л энэ гэрээг хийсэн. Тэд л энэ бантангаа засах ёстой. гол юм ард түмний авдаг татвар АМНАТ-ыг зохих түвшинд нь дэлхийн жишигт нь хүргэчих. Эрдэнэтээс 20 хувь авч байгаа. Төрийн компани болохоор тэгдэг бж магадгүй, гээд ОТ дээр одоо байгаа 5 хувийг 15 хувь хүргэчихвэл бас ч гэж эхний ээлжинд болж бна. Түүний дараагийн асуудал 34 хувьд монгол зардал төлдөг тэнэг мугуйд юмыг болиулах хэрэгтэй.
Zochin 2023-03-15 57.68.130.28
Dutuugiin complextoi humuus yum bolgond uurlaj harluulj baih yumdaa. Mongold baigaa shudargaar ajillaad amidrah bolomjtoi tsuun kompaniudiin neg shuu, magadgui hamgiin sain ajil olgogch baih. Surug handlagatai, zalhuu, sahilga batgui, hariutslagagui humuus ajillaj chadahgui, ter hereer surug humuus gadnaas ni ingej shulsee uschuulj baidag baih.
Зочин 2023-03-15 202.55.188.118
Муу хархнууд,тонуулчин дээрэмчид тэнгэр ниргэж ,газар хөдөлнөө гайгүй.
ard tumen hetsuudle 2023-03-15 66.181.191.235
200 mongol ajilluulsan geed hutsaqd baih yum. gadaadiinhand hamag bayalagiig ni zooj baigaa novshiin mongolchuud ajillaj bgashde