УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөнгө тараасан уу?

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөнгө тараасан уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөнгө тараасан уу?

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ахмад настнуудад дугтуй тараасан нь дотроо мөнгөтэй байв уу гэх хардлагыг дагуулж эхэллээ. Дугтуй дотор хэдэн төгрөг хийсэн байсан бэ гэдэг таавар ч давхар хөвөрч буй.

Мөн энэхүү дугтуй дотор мөнгө байсан бол мөнгө нь Д.Тогтохсүрэн гишүүнийх мөн үү гэдэг асуудлыг ч давхар хөндөөд байна. Учир нь, биеэ зовоож олсон мөнгийг хэн ч ийн сул “асгахгүй”. Харин Ардын намын бүлгийн дарга тараагаад, тараагаад шууд өгчихөж буй. Чухамдаа энэхүү “хишиг” нь үнэн чанартаа сонгууль угтсан авлига гэж тодорхойлж болно.

Засгийн газар энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. УИХ дахь МАН-ын бүлэг ч авлигатай тэмцэх Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ч ачир дээрээ дүр эсгэсэн мэдэгдэл болж хувираад байна.

УИХ-ын хаврын чуулганыг маргааш нээнэ.  Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг нь хэлэлцэнэ. Тэдний араас тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан байж болзошгүй үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг эргүүлэн татах асуудал орж ирэхийг үгүйсгэх аргагүй нь. Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр ард түмнийг шүгэл үлээхийг уриалж буй. Тэгвэл  энэнээс илүү “шүгэл” үлээнэ гэж юу байх билээ дээ.

https://www.facebook.com/watch/?v=747528790141028

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж