Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өсч, импорт 25.8 хувиар буурав

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өсч, импорт 25.8 хувиар буурав

Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өсч, импорт 25.8 хувиар буурав

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улс 2023 оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар байгаа аж.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 55.2 хувь буюу 1.2 тэрбум ам.доллараар, экспорт 90.1 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар, импорт 15.5 хувиар буюу 160.5 сая ам.доллараар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

2023 оны хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 8.2 хувиар буюу 88.1 сая ам.доллараар өссөн бол импорт 25.8 хувь буюу 177.8 сая ам.доллараар буурчээ.

ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, сараар, сая ам.доллараар

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 902.8 (7.3 дахин) сая ам.доллараар өсчээ. Харин 2023 оны хоёрдугаар сард 655.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 (68.2%) сая америк доллараар өссөн байна.

БНХАУ-тай 2023 оны эхний хоёр сард 2.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 71.4 хувийг эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж