Түгжрэл бууруулахад хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Түгжрэл бууруулахад хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Түгжрэл бууруулахад хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тэргүүтэй албаныхан өнөөдөр /2023.03.14/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Улаанбаатар  дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар  Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодлого, ажил, арга хэмжээгээ товч танилцууллаа. Засгийн газар эн тэргүүнд нийтийн тээврийн шинэчлэлд онцгойлон  анхаарч 2023 онд 800 гаруй автобусыг шинээр оруулж ирэхээр ажиллаж буйгаа онцоллоо. Үүний 150 орчим нь цахилгаан автобус байх юм.  Ингэснээр 2009 оноос хойш нийтийн тээвэрт  14 жилийн дараа парк шинэчлэл хийгдэнэ гэж  Ж.Сүхбаатар сайд хэллээ.

Харин автобус нэмэгдэхийн хэрээр терминал, нийтийн тээврийн зогсоолын асуудал яригдана. Одоогийн байдлаар 30 гаруй терминал хэрэгтэй учир Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах боломж байгаа эсэх саналаа  хэллээ. Дараагийн анхаарч буй томоохон бодлогын арга хэмжээ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг парламентаар батлуулах явдал тун чухал байгааг Ж.Сүхбаатар сайд дурдлаа. Мөн Замын хөдөлгөөн, ухаалаг зохион байгуулалт, мэдээллийн системийг сайжруулах тухайд RFID системийн хэрэгжилтэд анхааран ажиллаж байгаагаа дуулгалаа. Замын сүлжээ, дэд бүтэц өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа, энэ нь Улаанбаатар хотын тээвэр логистикийн өргөн хүрээний асуудал болоод байгааг онцолсон юм. Мөн иргэдийг хотын соёлд сургах, ухамсрыг дээшлүүлж, төр бүгдийг шийдэхээс илүү олон нийтийн  хамтын  оролцоо, хандлагыг өөрчлөх асуудал чухал байгаа гэлээ. Эцэст нь Түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хуулийг удахгүй Парламентаар оруулах мэдээллээ хуваалцсан юм. Уг хуулийн  хамгийн сонгодог жишээ нь Англи, Швед, Сингапур улсад амжилттай хэрэгжиж байгаа  гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж