VS: Монгол сурагчдад дайныг сурталчилсан, сурталчлаагүй

VS: Монгол сурагчдад дайныг сурталчилсан, сурталчлаагүй

Энэ долоо хоногийн VS  буландаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Т.Доржханд гишүүний хувьд "Насанд хүрээгүй хүүхдүүдэд "дайныг сурталчилсан, дайнч хандлагыг өдөөсөн" гэх олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгч, албан ёсны байр сууриа илэрхийлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна" гэсэн бол Л.Энх-Амгалангийн тухайд, Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" гэдэг хариултыг өгсөн юм.


 

Т.Доржханд
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга

ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын ЕБС-ийн багш сурагчдад "эр зоригийн хичээл" орсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу ХҮН нам Засгийн газарт шаардлага хүргүүлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг дурджээ.

Тус намын мэдэгдэлд "2023 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын яам болон зарим олон нийтийн байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түрэмгийлэл, дайныг сурталчилсан, цаг үеэ олоогүй сэдэв, асуудлаар ухуулга сурталчилгаа зохион байгуулалттай хийсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна. 

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэгийг эрхэмлэх зарчим бөгөөд Боловсролын тухай хуулийн 5.1.2-т заасан "Хүмүүнлэг, ардчилсан, хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс"-д тулгуурлах тухай үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. 

Ийм цаг үеэ олоогүй яриа сурталчилгаа нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн оюун санаа, боловсрол, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна Монгол Улсын тууштай баримталдаг энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого, түүнийг илэрхийлэх иргэдийн төв байр суурь, эв нэгдэлд харшлах бөгөөд манай улсын хувьд зөвшөөрч боломгүй асуудал. Иймд насанд хүрээгүй хүүхдүүдэд "дайныг сурталчилсан, дайнч хандлагыг өдөөсөн" гэх олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгч, албан ёсны байр сууриа илэрхийлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна" гэжээ.

Л.Энх-Амгалан
Боловсрол, шинжлэх ухааны сайд
-ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхдийн ордны байранд Монголын ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилж, "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Сая амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 150 сурагчийг цуглуулж, дайныг сурталчилсан хичээл зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг шалгахад үндэслэлгүй мэдээлэл байсан. Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдож, энэ асуудлаар ярилцсан.
Өмнө нь ОХУ-ын харьяа 14 дүгээр сургууль дээр тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр орос хүүхдүүдэд эх орны хоёрдугаар дайны ач холбогдлыг тайлбарладаг хичээл орсон юм байна.
Тэр хичээлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Анх мэдээг нийтэлсэн A media цахим хуудас нь оросын дайныг эсэргүүцдэг вэб сайт юм байна. Хуулийн байгууллагын өгсөн мэдээгээр энэ вэб сайтыг жагсагч Э.Одбаярын хамааралтай хүмүүс хөтөлдөг гэсэн. Үүнийг шалгаж тогтоож байгаа. Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" гэдэг хариултыг өгөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2023-03-15 202.21.97.90

төрд ажлаа хийж чаддаг хүн байхгүй ганц ч байхгүй

Avatar

зочид 2023-03-15 202.21.97.90

боловсролын сайдаа хөдөөний хүүхдийг 6 настайгаас нь сургуульд оруулснаас гэр бүл салах гэр бүлийн санхүү сүйрэх , эхнэр нөхөр нь архинд орох хүүхэд хагас өнчин болох зэрэг сөрөг амьдралд орно гэдгийг бүдүүн дарга нар маш сайн судлаж байгаад хэрэгжүүлсэн байх нь тухайн үед отгонбаяр сайд байсан даа кембрижийн сургуулийг хуулна дуурайна гээд монголоо алдсан хачин хууль гаргасанаа хүчингүй болгооч та нар ажлаа хий 8 настайдаа сургуульд орсон гээд бид нар юугаараа хохирсон ??????

Avatar

хүннү 2023-03-15 202.55.188.91

Доржханд гэж оролцохгүй юмгүй нөхөр гараад ирлээ. Яндгансан дуутай юм л од болох гээд попроод байх юм. Ямар элэнцгийх нь улс төрч вэ? Саарал байшингийн хаалгаар шагайсан болгон улс төрч болдогүй байх шүү. Тэр бүү хэл УИХ-д ороод 10 жил болж байж “эр хүн” болно. Айлын ховч авгай шиг байхаар ямар юмнбх нь “улс төрч” байдаг юм.

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

чи үмхий хулмас долоож үмхий амалахгүй байж чадахгүй сдаа юм аа …

Avatar

Зочин 2023-03-15 202.126.89.238

энэ доржхаанд гэж халтар дандаа худлаа зүйл сэвж нийгмийг талцуулж бхийм. Төрийн хүн ул суурьтай баймаар юм.

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

чи үмхий хулмас амалж үмхий үнэртүүлж гай болж байх юм … кккк

Avatar

Зочин 2023-03-15 66.181.182.186

Дунд сургуульд орос хэл заадгаа болих хэрэгтэй

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

зөв шүү, цуст алуурчдын хэлийг бүрмөсөн хориглох хэрэгтэй ….

Avatar

Зочин 2023-03-15 43.228.129.119

Оросын дайныг сурталчилсан хичээлийг заавал хориглох ёстой. Ийм утгагүй зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Монголын нутагч дайныг дэмжих бодлого баримталж болохгүй.

Avatar

Зочин 2023-03-15 66.181.160.122

Ene hog saitiin omhii gichiinuud yugaa h*****d baidgiin oros tuuhiin hicheel orson ch yadgiin onoodor ene saitiin ezen novshoos avhuulaad dotoodiin yas hayj uls orniig ukrainii araas oruulah gesen hogiin hulgaich nar ih bolj edniig tagnuul tsagdaa erthen suraggui bolgoj ehleh heregtei baina onoodor 2 horsh bidend daisgansan yum alga baina

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

чи үмхий хужмас долоож үмхий амалахаас өөр юу мэддийн … кккк

Avatar

Зочин 2023-03-15 66.181.160.122

ийм балай шахуу юмнуудыг төр сураггүй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2023-03-15 64.119.18.172

Oros 14 r surguuli ch geh shig tend chni mongolhuuhduud surdaggui yam uu,ter surguuli chini mmongol ulsiin nutag devsger deer uil ajillagaa yavuulj m0ngol ulsiin huuli durmend zahiragdah estoi yam baigaa biz dee,humuusiig teneg gej bodohoo ene erhi barigchid bolih heregtei

Avatar

б 2023-03-15 59.153.115.128

ОХУ-ын сургуульд өөрсдийнхөө түүхийн талаар хичээл ороход ямар хамаа байнаа. Тэгж ярьвал 1945 онд төгссөн дайн ч бидний түүхийн нэг хэсэг. Мөн үүний үр дүнд л Ялтад Монгол их гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. Ер нь бол түүхээ мартах ёсгүй. Харин иймэрхүү худал мэдээлэл зориудаар тараадаг здакуудад хариуцлага тооцдог болмоор байнаа.

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

чи үмхий хулмас долоодог чинь хэнд ямар хамаа бна аа ….. кккк

Avatar

Зочин 2023-03-15 66.181.191.89

Бидний эцэг өвгөд, улс эх орон маань маань харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх ороноо хамгаалан цусаа урсган тулалдаж байсан юм. Харин энэ түүхийг манай хүүхдүүдээс нуух, мартуулах гэж оролдвол ёстой май.

Avatar

болдоо 2023-03-15 66.181.179.21

чи үмхий хулмас долоогч ёстой май … ккк

Avatar

Зочин 2023-03-15 64.119.31.21

Үнэн байсан бол мэдээж буруутай үйлдэл гэх байлаа. Худлаа мэдээлэл тавьдаг сайтууд их болж дээ. Тэр тусмаа улс хоорондын дипломат харилцаанд нөлөөлөх гэсэн иймэрхүү худал мэдээлэл гаргаж байгаа нь харамсалтай. дайн сурталчилах нь буруу боловч оросын ард түмнийг (эх орны дайныг) худал гүтгэх буруутгаж харлуулах гэж оролдох нь арай л хэтэрсэн даварсан үйлдэл шүү.

Avatar

зочин 2023-03-15 192.82.81.20

ЭНХАМГАЛАН САЙД ЯГ НЭГ ХОНОГИЙН ДАРАА ШУУД ГӨЛӨГ БОЛЖ 180 ГРАДУС ЭРГЭДЭГ БАЙНА Ш ДЭЭ. ЯМАР АМАРХАН НУС БОЛЖ БАЙНА АА. МАН Ы МАНГАРУУД БҮГД ИЙМ ДЭЭ.

Avatar

Зочин 2023-03-15 64.119.31.21

чи дайныг эсэргүүцэгч байж болно гэхдээ буруу зүйлийн талд орж хүнийг доромжилж байгаа нь өөрийг чинь тэнэг харагдуулж бна. Худал мэдээлэл гэдгийг шалгаад тогтоочихоод дараа нь худал гэдгийг мэдсээр байж буруутгаад байж байвал харин инээдтэй байх байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж