Энэ долоо хоногийн VS буландаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Т.Доржханд гишүүний хувьд "Насанд хүрээгүй хүүхдүүдэд "дайныг сурталчилсан, дайнч хандлагыг өдөөсөн" гэх олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгч, албан ёсны байр сууриа илэрхийлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна" гэсэн бол Л.Энх-Амгалангийн тухайд, Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" гэдэг хариултыг өгсөн юм.
Т.Доржханд
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга
ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын ЕБС-ийн багш сурагчдад "эр зоригийн хичээл" орсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу ХҮН нам Засгийн газарт шаардлага хүргүүлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг дурджээ.
Тус намын мэдэгдэлд "2023 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын яам болон зарим олон нийтийн байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түрэмгийлэл, дайныг сурталчилсан, цаг үеэ олоогүй сэдэв, асуудлаар ухуулга сурталчилгаа зохион байгуулалттай хийсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэгийг эрхэмлэх зарчим бөгөөд Боловсролын тухай хуулийн 5.1.2-т заасан "Хүмүүнлэг, ардчилсан, хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс"-д тулгуурлах тухай үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.
Ийм цаг үеэ олоогүй яриа сурталчилгаа нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн оюун санаа, боловсрол, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна Монгол Улсын тууштай баримталдаг энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого, түүнийг илэрхийлэх иргэдийн төв байр суурь, эв нэгдэлд харшлах бөгөөд манай улсын хувьд зөвшөөрч боломгүй асуудал. Иймд насанд хүрээгүй хүүхдүүдэд "дайныг сурталчилсан, дайнч хандлагыг өдөөсөн" гэх олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгч, албан ёсны байр сууриа илэрхийлж, цаашид ийм үйлдлийг таслан зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна" гэжээ.
Л.Энх-Амгалан
Боловсрол, шинжлэх ухааны сайд
Өмнө нь ОХУ-ын харьяа 14 дүгээр сургууль дээр тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр орос хүүхдүүдэд эх орны хоёрдугаар дайны ач холбогдлыг тайлбарладаг хичээл орсон юм байна.
Холбоотой мэдээ