Нийтийн эзэмшлийн тохижилтыг иргэд өөрсдөө сүйтгэдэг гэв

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн тохижилтыг иргэд өөрсдөө сүйтгэдэг гэв

Нийтийн эзэмшлийн тохижилтыг иргэд өөрсдөө сүйтгэдэг гэв

Нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт үйлчилгээний ажлууд хийдэг ч бүтээн байгуулалтыг иргэд эвдэн сүйтгэдэг талаар  Тохижилт үйлчилгээний компани цахим хуудастаа шүүмжилжээ. Тодруулбал, өнгөрсөн жил Сонгинохайрхан, Налайх болон бусад дүүрэгт автобусны жишиг буудлыг барьж, тохижуулсан ч иргэд хаалгыг нь эвдэж, чулуугаар шил болон дотор байсан зурагтын дэлгэц зэргийг нь хагалсан байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн талбайд тохижилтуудыг хийдэг ч удалгүй иргэд эвдэж, сүйтгэж хариуцлага тооцох хүнгүй үлддэг гэсэн юм. Ийнхүү тохижилт үйлчилгээний бүтээн байгуулалт хийдэг ч хүмүүс өөрсдөө гамгүй ханддаг тул жишиг нийтийн эзэмшил бий болгох боломжгүй байдгийг ТҮК-ийнхан хэлжээ.

Тохижилт хийхэд хүн бүр сайшаадаг ч удалгүй шөнө оройн цагаар хүүхдүүд эвдэх эсвэл иргэд өөрсдөө сүйтгэх, зарим нэг ашиглаж болох зүйлсийг нь салгаж, хулгайлдаг байна.

Налайх дүүрэгт ба­ригдсан "жишиг" авто­бус­ны буудлын хувьд хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд иргэдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл ганцхан жилийн дараа жишиг буудлыг эвдэж сүйтгээд дууссан байна. Мөн өөр бусад дүүргүүдэд барьсан тохижилттой автобусны буудлыг иргэд өөрсдөө сүйтгэжээ.

"Жишиг" гэж онцолсон учир нь өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг хөшиг, автобусны чиглэл, хэдэн минутын дараа ирэхийг харуулдаг дэлгэц бүхий битүү автобусны буудал барьж, ашиглалтад оруулаад байсан юм. Тус автобусны буудлуудыг барьж байгуулах саналыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн санаачилж, дүүргийнхээ ЗДТГ-тай хамтран ашиглалтад оруулдаг аж. Харамсалтай нь, ухамсаргүй иргэд үүнийг нь сүйтгэсэн билээ.

Энэ мэт нийслэлдээ "жишиг"-т тооцогдох шилэн саравчтай автобусны буудлууд олон улсад дунджаар 15 тэрбумын өртөгтэй байдаг ч идэр есийн хүйтэнд автобус хүлээж зогсох иргэдийг дулаацуулж чаддаггүй. Харин Монголд баригдсан "жишиг" авто­бус­ны буудал дунджаар 15-20 тэрбумын өртөгтэй байдаг байна.

Хэрэв иргэд ухамсартай байвал үүнээс ч бага зардлаар босгох боломжтойг холбогдох албаныхан онцолж байв. Гэвч 15-20 тэрбумын жишиг буудлууд иргэдийн гараар ороод, алга болсон. Ийнхүү иргэд өөрсдөө гамгүйгээс болж олон бүтээн байгуулалт сүйдэж үгүй болоод байгаа билээ. Зөвхөн автобусны буудлаар зогсохгүй нийтийн эзэмшлийн олон эд зүйлийг иргэд өөрсдөө үгүй хийдэг. Тиймээс нийтийн эзэмшлийн өмчид ариг гамтай хандахыг иргэд цахим хуудастаа уриалж эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж