2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 296,354,823 төгрөгийн үнийн дүн бүхий 643,774 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Гурил тэжээл Булган ХК (GTJ +14.94%), Монгол шевро ХК (MVO +14.29%) болон Монгео ХК (MOG +12.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.09%), Материалимпекс ХК (MIE -8.00%) болон Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -5.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,903 ширхэг нэгж эрхийг 12,788,330 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаасыг 15,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.21 хувиар өсөж, 39,627.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,992,564,636,563 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ