Оюутолгойн гүний уурхайн олборлолт өчигдөр (2022.03.13) эхэлж, Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхийд зарласан.
Энэ үйл явдлыг сурвалжлахаар Reuters, Bloomberg, Associated Press, The Times, Le Monde, South China Morning Post, The West Australian зэрэг олон улсын 15 редакцын сэтгүүлчид манай улсад ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, уул уурхай, дэд бүтэц болон гадаадын хөрөнгө оруулалт, геополитикийн нөхцөл байдал, “Монголд зочлох жил”, эдийн засгийн форум зэрэг сэдвээр ярилцжээ.
Холбоотой мэдээ