Нялх хургыг нядалгаанд

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Нялх хургыг нядалгаанд

Нялх хургыг нядалгаанд

Фронтын шугамд тулалдаж буй орос цэргүүд бослого гаргаж, зарим нь хоорондоо тулалдаж, эмх замбараагүй байдал үүсч байна. Зарим нь цөхрөнгөө барсан бичлэгээр ерөнхийлөгч Путинд шууд хандаж, зарим нь захидал бичжээ. Өнгөрсөн сарын эхээр 16 өөр бүс нутгаас цэргүүд Путинд хандсан байна. Цэргүүд өөрсдийгөө нядалгаанд илгээсэн нялх хургануудтай зүйрлэв.

Зүүн Сибирийн Эрхүү мужаас цэрэгт татагдсан хэсэг цэрэг бичлэг хэлбэрээр гомдлоо илэрхийлжээ. Тэдний хэлсэн үгнээс доор сийрүүлбэл:

“Биднийг нядалгаанд илгээгээд удаагүй байна. Бид ямар ч агаарын болон их бууны хангамжгүй, мэргэн буудагчгүй, харилцаа холбоо, судалгаа шинжилгээгүйгээр Авдийвка руу илгээгдэж байна. Командлагчид биднийг нэг удаагийн цэргүүд гэж улаан нүүрэн дээр минь хэлж байна. Бидний гэртээ харих цорын ганц боломж бол шархдах юм. Командлагч нар бидний амьдралыг огт тоодоггүй. Бид тусламж гуйж байна. Бидэнд хандах хүн алга.”

“Владимир Владимирович, энэ бол Эрхүү мужаас дайчлагдсан эрчүүдийн хүсэлт. Манай дарга нарын хууль бус тушаалыг шалгаж, арга хэмжээ авахыг бид танаас хүсч байна. Бидэн шиг энгийн иргэдийг үхэл рүү явуулахаа зогсоогооч.”

“Бид мэргэжлийн хүмүүс юм уу? Бид шоронд явсан нь хамаагүй дээр. Бүгдийг нь шоронд хийчих, бид тэнд байж байя. Хэн ч байлдааны талбар руу явахгүй. Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх юм? Таван жил үү, долоон жил үү, 10 жил үү? Бидэнд бүү санаа зов. Бид амьд байж л байна. Бид амьдралынхаа сүүлийн жилийг хэний төлөө, юуны төлөө зориулах вэ?” гэжээ.

Мөн цэргүүдийн ар гэрээс ч Путинд хандаж бичлэг хийсэн байна. “Захирагч нар тэднийг албан тушаалаа орхиж болохгүй гэж хэлсэн. Манай эрчүүд хоол ундгүй, байнгын буудалцаан дор байна” гэж тус бичлэгт нэгэн эмэгтэй хэлжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж