The League: Билэгдлийн багууд тодорсон ч шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

The League

The League: Билэгдлийн багууд тодорсон ч шүүмжлэл дагуулав

The League: Билэгдлийн багууд тодорсон ч шүүмжлэл дагуулав

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд эхнээсээ тодорч байна. Өчигдөр/2023.03.13/ эрэгтэй, эмэгтэй лигийн хамгаалалтын болон билэгдлийн багууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн хамгаалалтын багт М.Цэрэнлхам /Улаанбаатар Амазонс/, О.Зулцэцэг /М Гарьд/, У.Содцэцэг /Эрдэнэтийн Уурхайчид/, Б.Болор-Эрдэнэ /Отгонтэнгэрийн Шилүүснүүд/, Ө.Индра /М Гарьд/ нар нэрлэгджээ.

Харин билэгдлийн хоёрдугаар багт Н.Нандинхүсэл /Улаанбаатар Амазонс/, Б.Цацрал /М Гарьд/, Э.Чимэддолгор /Эрдэнэтийн Уурхайчид/, Кристал Томас /Отгонтэнгэрийн Шилүүснүүд/, Б.Цасчимэг /М Гарьд/ зэрэг тамирчид багтав.

Энэ жил дээд лигт цахиур хагалж буй Н.Нандинхүсэлийг хоёрдугаар багт бус нэгдүгээрт багт нэрлэгдэх ёстой байсан гэж сагсан бөмбөг сонирхогчид үзэж байна. Арван жилийн сурагч тэрбээр энэ улирал үнэхээр онцгой тоглолтыг үзүүлж байгаа билээ.

Билэгдлийн нэгдүгээр багт О.Хулан /Улаанбаатар Амазонс/, Г.Минжин /Эрдэнэтийн Уурхайчид/, Б.Ариунцэцэг /Улаанбаатар Амазонс/, Б.Болор-Эрдэнэ /Отгонтэнгэрийн Шилүүснүүд/, Ө.Индра /М Гарьд/ нар нэрлэгдсэн аж.

Шилдэг шинэ залуу тамирчдын багт Б.Бат-Эрдэнэ, Э.Тулга зэрэг Налайх Бизоны залуусаас гадна бүх одод, ШУТИС Шарксын У.Чингүүн, “IHC Apes”-ийн Ц.Санчир, Дайчидын С.Дугар-Эрдэнэ нар багтлаа.

Тэгвэл хамгаалалтын багт маргаангүй лигийн шилдгүүд нэрлэгджээ. Тухайлбал, Э.Дөлгөөн, Ш.Мөнх-Эрдэнэ, О.Энхбаатар, Т.Мэндбаяр, Г.Билгүүн нар байна.

Лигийн билэгдлийн хоёрдугаарт багт Металлын Кристофер Блэйк, Д.Дэлгэрням,  Хүлэгүүдийн А.Ананд, Завханы Ц.Отгонжаргал, “Apes”-ийн М.Өлзий-Орших нар тодров.

Харин нэгдүгээр багт лигийг амжилтаараа тэргүүлсэн Эрдэнэтийн Уурхайчидын Пендарвис Уиллиамс, Т.Санчир, Хүлэгүүдийн Б.Билгүүн, Завханы Даймонд Стөүн, М Гарьдын О.Эрдэнэцогт нар багтжээ.

Сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс “IHC Apes”-ийн Дюррель Саммерсыг аль ч багт нэрлээгүйд шүүмжлэлтэй хандаж байна. Өнөөдөр дээд лигийн улирлын шилдгүүд тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж