Дэлхийн математикийн өдөр өнөөдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн математикийн өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн математикийн өдөр өнөөдөр тохиож байна

Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгээс Дэлхийн математикийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2023.03.14/ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  зохион байгууллаа. Дэлхийн математикийн өдрийг монголчууд энэ жил албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж доктор Д.Ууганбаатар “Монгол Улсад доктор П.Алтанцог, доктор Ц.Энхбат нарын санаачлагаар ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд 2015 оноос эхлэн “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Олон улсын Математикийн холбооноос уг өдрийг олон улсын математикийн өдөр болгон тэмдэглэх санаачлага гаргасныг Боловсрол, шинжлэх ухаан, соёлын олон улсын байгууллага, ЮНЕСКО дэмжиж 2019 онд 40-р чуулганаар баталсан.

Энэ жил “Хүн бүрд хүртээмжтэй математик” уриан дор дэлхий нийтээрээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол Улсын Математикийн нийгэмлэг 2020 онд Олон Улсын Математикийн холбоонд элсэх хүсэлт гаргаж, 2023 онд уг холбооны бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхэн үйл явлыг тохиолдуулан ШУА-ын Математик, тоон технолгийн хүрээлэн жил бүрийн гуравдугаар сарын 14-ны өдрийг олон улсын математикийн өдөр болгон тэмдэглэх санаачлага гарган энэ жил албан ёсоор эхлүүлж байна” гэлээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ШУА-ны Математик, тоон технологийн хүрээлэнгээс санаачилж, ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж “Дөрвөн өнцөгт ба өргөтгөсөн теорем” сэдвийн бүтээл тэргүүн байр эзэллээ.

Анх 1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд “Пи тооны” өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлсэн байдаг. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын Конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан билээ. Гуравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэх болсон шалтгаан нь 3.14 нь Пигийн эхний гурван тоо юм. 2015 оны гуравдугаар сарын 14-нд Пигийн түүхэнд зуунд нэг тохиолдсон өдөр болж өнгөрсөн. Учир нь уг өдөр түүний эхний таван тоо дарааллаж тус өдрийн он сар өдөртэй таарчээ.

Пи нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. Пи тоо нь иррационал тоо бөгөөд энэ нь таслалын арын орнууд 3.1415926535897932… нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилнэ гэсэн үг. Математикийн түүхийн туршид Пи-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах гэсэн ихээхэн хүчин чармайлтууд зарцуулж иржээ.

Э.ХУЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж