Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана | News.MN

Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

"Хэрвээ Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлвэл арал дээрх хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг АНУ устгана" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт О’Брайен хэлжээ. АНУ болон холбоотнууд эдгээр үйлдвэрийг Хятадын гарт оруулахгүйн тулд устгасан нь дээр гэж үзэж байна. Роберт О’Брайен нь ерөнхийлөгч Дональд Трампын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан.

Тайванийн "TSMC" компани нь чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэвшилтэт процессорын зах зээлийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус компани нь хүний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, машин зэрэгт зориулсан чипийг үйлдвэрлэдэг. Мөн пуужин тэргүүтэй өндөр технологид ашигладаг дэвшилтэт чипүүдийг ч үйлдвэрлэдэг аж.

Хятад улс Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг хяналтдаа авсан тохиолдолд дэлхийн эдийн засгийг хянах боломжтой болох юм. "iPhone" үйлдвэрлэгч "Apple" компани л гэхэд Тайванийн хагас дамжуулагчийн хамгийн том хэрэглэгч. Мөн дэлхий даяарх автомашин үйлдвэрлэгчдийн 60 орчим хувь нь Тайванийн хагас дамжуулагчийг ашиглаж байна.

Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль дэлхийн хоёрдугаар дайны үед Францын тэнгисийн цэргийн флотыг устгах тушаал өгч байсан. Роберт О’Брайен Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрийг устгах тухай мэдэгдлээ энэ үйл явдалтай харьцуулав. Энэ санааг Роберт О’Брайенаас өмнө 2021 онд АНУ-ын эрдэмтэд гаргаж байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-14 192.82.90.90

чиптэй нь цуг ану ах нь устгах юм байна даа.

Avatar

ЕВРОПООС 2023-03-14 46.135.27.66

POКSKONN ГЭДЭГ КОМПАНИ ШҮҮ ДЭЭ ЕВРОПЫН 2САЛБАРТ 1000 МОНГОЛ ЗАЛУУС АЖИЛЖ БНА

Avatar

Зочин 2023-03-14 103.57.93.43

foxconn гэдэг бөгөөд ажиллаж гэж бичнээ.

Avatar

Зочин 2023-03-14 202.9.41.6

Орос, хятад хоёрт л олигтой юмны бараа үзүүлж болохгүй. Тайванчууд гайхалтай хүмүүс юм. Цахиур буюу элс шороог эрдэнэс болгодог юм байна.

Avatar

Зочин 2023-03-14 87.209.200.156

Yer ni bol Taiwandaa ch bish, hagas damjuulagchiin uildvertee baisan yum bna sh dee. Taiwanii toloo tulaldah ch ugui uildveruudiig ni ustgaad l boloo yum baina. Unen dur torh ni iim l baina. Hujaa ch ter, Oros ch ter, anu ch ter bugd adilhan yum daa.

Avatar

Зочин 2023-03-14 202.179.21.234

Маш зөв харж ойлгосон юм байна. Тэхээр АНУ эсвэл Хятад энээ тэрээ гэж далдагнаад хэрэггүй. Дуугүй хараад суусан нь аминд халгүй юм даа

Avatar

Зочин 2023-03-14 202.55.188.34

ЗӨВ МАШ ЗӨВ угаасаа хятадын хөгжилийн эхлэл суурь нь Монголын Их Юухан гүрнээс үүдэлтэй Жингийн бослого гарч жаргалдаа ташуурсан тогооны Төмрийн үеэс хятадад алдсан бээжин хот болон их дайду хотоос өнөөгийн хятадын хөгжил эхэлсэн түүхтэй . газар нутагийн нь авч үзвэл эртнийиТОБОВЭ улсын газар нутаг ТОБОВЭ улс бол ХҮН ГЭРНЭЭС ҮҮСЭЛТЭЙ улс тэр үеийн Монголын болон ХҮННҮГИЙН удам угаасаа тэгэхээр одоогийн бээжин бол угтаа Монголын газар нутаг тэгэхээр хятадууд нөгөөл ямах ямахаар эзлэн өөрийн болг

Avatar

Баяр 2023-03-14 202.21.120.62

Манай залуус тэр чипийг хийж чадах байлгүй дээ, монгол залуус энэ зэргийн юмийг хийчих байлгүй дээ х***а нар яахав аливааг хулхиар хийж чадна л даа.

Avatar

Зочин 2023-03-14 139.5.217.61

Тэгээд хийгээд хегжчигvй яасын. Дандаа арчаагvй оркууд байдаг биз дээ

Avatar

Зочин 2023-03-14 66.181.169.116

Дайрахаасаа өмнө нөөцлөөд авна ш дээ

Avatar

зочин 2023-03-14 202.126.89.5

ЭНЭ ОДОО ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. АМЕРИК ДЭЛХИЙН ХААН ЮМ УУ. БУСАД УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ЯАСАН ИХ ОРОЛЦДОГ ЮМ БЭ. ТАЙВАНЬ ЧИНЬ ЯНКУУДЫН ХАРААТ , КОЛОНИ УЛС УУ. УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ НЬ УСТГАЖ ХАЯНА Ч ГЭХ ШИГ.

Avatar

Зочин 2023-03-14 107.115.243.25

Мояа=Ояа=Хуяа…..Хятад ялна аа…..гэж илжиг шиг орилооч

Avatar

Зочин 2023-03-14 202.21.99.51

Хятадууд чип үйлдвэрлэлийн нарийн технологийг олох ойрхон байгаа

Avatar

Зочин 2023-03-14 103.136.254.8

muruuduj l suuhaas. yamartai ch tiim yum bolvol dain jinheneesee degdeh bhdaa.

Avatar

Зочин 2023-03-14 66.181.160.75

Чадахгүйээ.. Маш их мөнгө цацаад босгочихдог юмаа ч гэж боды.. Гэтэл Хятадаас хэнч чип худалдаж авахгүй ..Тэгээл тэр үйлдвэр хэдэн жилийн дараа дампуурнаа

Avatar

Зочин 2023-03-14 202.9.41.6

Хятадын чип аюултай. Бүх логин мэдээллийг хятадын засгийн газар руу явуулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж