Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

Тайванийн чипний үйлдвэрийг Хятадад өгөхгүйн тулд устгана

"Хэрвээ Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлвэл арал дээрх хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг АНУ устгана" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт О’Брайен хэлжээ. АНУ болон холбоотнууд эдгээр үйлдвэрийг Хятадын гарт оруулахгүйн тулд устгасан нь дээр гэж үзэж байна. Роберт О’Брайен нь ерөнхийлөгч Дональд Трампын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан.

Тайванийн "TSMC" компани нь чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэвшилтэт процессорын зах зээлийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус компани нь хүний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, машин зэрэгт зориулсан чипийг үйлдвэрлэдэг. Мөн пуужин тэргүүтэй өндөр технологид ашигладаг дэвшилтэт чипүүдийг ч үйлдвэрлэдэг аж.

Хятад улс Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг хяналтдаа авсан тохиолдолд дэлхийн эдийн засгийг хянах боломжтой болох юм. "iPhone" үйлдвэрлэгч "Apple" компани л гэхэд Тайванийн хагас дамжуулагчийн хамгийн том хэрэглэгч. Мөн дэлхий даяарх автомашин үйлдвэрлэгчдийн 60 орчим хувь нь Тайванийн хагас дамжуулагчийг ашиглаж байна.

Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль дэлхийн хоёрдугаар дайны үед Францын тэнгисийн цэргийн флотыг устгах тушаал өгч байсан. Роберт О’Брайен Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрийг устгах тухай мэдэгдлээ энэ үйл явдалтай харьцуулав. Энэ санааг Роберт О’Брайенаас өмнө 2021 онд АНУ-ын эрдэмтэд гаргаж байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж