Харү башё өндөр цолтнуудад халгаатай эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Харү башё өндөр цолтнуудад халгаатай эхэлж байна

Харү башё өндөр цолтнуудад халгаатай эхэлж байна

Мэргэжлийн сүмогийн Харү башё уламжлал ёсоор Осака хотноо эхэлсэн. Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний бэртлийн улмаас өнжиж байгаа учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарч ирэв.

Гэхдээ эхний хоёр өдрийн дараах байдлаар өндөр цолтнууд бүдэрсэн тохиолдол олон гарлаа. Тухайлбал, түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй озэки Такакэйшо эхний өдөр өвдөг шороодож, өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг дийлжээ. Харин сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн хоёр дахь өдөр Абид ялагдаж, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна. Мөн сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн өвдөг шороодож, нэг даваа, нэг унаатай явна. Бусад монгол бөхчүүдийн тухайд Азүмарюү С.Тодбилэг Таканашод өвдөг шороодсон бол Чиёошома Г.Мөнхсайхан Миторюү Б.Төрболдыг давжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж